Дэлхий гэрэл зурагт

2011 оны 12 сарын 12

2011 оны арванхоёрдугаар сарын 6. Грект Афины Синтагма талбайд оюутан залуу цагдаад буудуулж амиа алдсаныг эсэргүүцсэн хүмүүс
2011 оны арванхоёрдугаар сарын 6. Ашюрагын ариун өдөрийг тэмдэглэх үеэр Афганистаны Абдул Фаз гэдэг лалын сүмийн дэргэд 50 гаруй хүний амийг хөнөөсөн дэлбэрэлт боллоо.
2011 оны арванхоёрдугаар сарын 5. Гватемалагйин цэргийн армид 1974 онд босогчдыг хүч хэрэглэн залхаан цээрлүүлэх арга хэмжээ авч үзэл суртлын тэмцэл явуулах анги шуугиан дэгдээж нээгдсэн. Энэ курсыг есөн цэрэг л амжилттай дүүргэсэн юм.
2011 оны арванхоёрдугаар сарын 2. Нэгэн ажилчин Санта Клаус болж усан доогуур амьсгалдаг аппарат зүүгээд Бангкок дах аквариумын шоун дээр үзэгчидтэй мэндэллээ. Үзэгчдийн ихэнх нь буддын шашинтангууд байсан ч тайландчууд Сантатай хамт Зул сарын баярын тэмлэглэдэг.
2011 оны арванхоёрдугаар сарын 5. Католик сүмийн гэлэнмаа нар Тайландын хаан Бхумибол Адуляадежийн 84 насны ойг тэмдэглэж, Бангкокийн хааны ордны гадаа дуулцгааж байна.
2011 оны арванхоёрдугаар сарын 2. Египетийн жагсагчид Кайрын Тахрирын талбайд цуглаанд оролцож байхдаа хамгаалалтын хүчнийхэнтэй хийсэн ширүүн тулалдаанд алагдсан залуучуудыг дурсч, сануулга болгон олон хоосон авснуудыг барьж явна.
2011 оны арванхоёрдугаар сарын 2. Японы баруун өмнөдөд байдаг Шимоносекигйин Чугоку хурдны зам дээр 8 Ferrari, нэг Lamborghini, хоёр Mercedes-Ben , хоёр япон тэрэг мөргөлдсөн осол гарчээ. 10 хүн хөнгөн гэмтэл авсан энэ осол гарах үед тансаг зэрэглэлийн үнэтэй спорт машин сонирхогчдын нэгэн баг явж байсан гэж хүмүүс ярьцгааж байна.
2011 оны арванхоёрдугаар сарын 5. Энэтхэгийн цэргүүд Энэтхэг, Пакистаны хилийн ойролцоох Бармер цөлд “Sudarshan Shakti” баг өмсч, өнгөлөн далдлагдах сургууль хийж байна.
2011 оны арванхоёрдугаар сарын 6. Гидерабадад Ашюрагийн ёслолын үеэр шиит хүүгйин духыг нь хутгаар зүсч байна. Ашюра бол Мухаррамын 10 дахь өдөр, Профет Мухамедын ач хүү Имам Хуссейн эрүү шүүлт эдэлж нас барсан өдрийг дурсч дэлхий даяар тэмдэглэдэг Исламын тэмдэглэлт өдөр юм.
2011 оны арванхоёрдугаар сарын 7. Гватемала хотоос 217 км-т оршдог Антигвад "Quema del Diablo" зан үйлийн ёслол хйих үеэр таван метр өндөр чөтгөрийн дүрсийг шатаажээ. Нутгийн оршин суугчид энэ чөтгөрийг дууриалгаж хийсэн дүрсийг шатааснаар тэд өөрсдйин зовлонгоос ангижирна гэж итгэдэг. Шашныхан үүнийг чөтгөрөөр тахил өргөж байна гэж үздэг байхад байгаль орчныхон энэ нь агаарыг бохирдуулах нэг шалтгаан болж байна гэж буруушааж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна