Оросын баг медалиас мултарлаа

2011 оны 12 сарын 15

Бразил улсад 12.02-нд эхэлсэн Гандболын эмэгтэйчүүдийн ДАШТ амжилттай үргэлжиж байна. 12.14 (өчигдөр) болсон шигшээ наймын тоглолт өндөрлөж медалийн төлөө тоглох 4 баг тодроод байна. ”Франц -Дани”, ”Норвеги -Испани”-ий багууд шалгараад байна. 12.16-нд хагас шигшээ тоглолтууд явагдаж шигшээ тоглолтууд 12.18-нд болно.
16/1-д Шведийн багийг 26:23-аар, 8/1-д Оросын багийг 25:23-аар буулган авсан Францын баг хагас шигшээд Япон, Анголын багийг буулгаж авсан Данийн багтай тоглохоор боллоо.
Оросын баг 8/1-д Францын багд хожигдсоноор 5-р байрын төлөө Өмнөд Солонгосын багийг хожиж шуугиан тариад байсан Анголын багтай тоглохоор боллоо.
Оросын хөгжөөн дэмжигчид
Оросын хөгжөөн дэмжигчид
Оросын баг 8/1-д Францын багд хожигдсоноор 5-р байрын төлөө Өмнөд Солонгосын багийг хожиж шуугиан тариад байсан Анголын багтай тоглохоор боллоо.
Оросын баг 8/1-д Францын багд хожигдсоноор 5-р байрын төлөө Өмнөд Солонгосын багийг хожиж шуугиан тариад байсан Анголын багтай тоглохоор боллоо.
Сүүлийн 3 (2005, 2007, 2009)ДАШТ-д түрүүлсэн Оросын шигшээ баг медальгүй хоцорч байна.
16/1-д Анголын багт хожигдсон Солонгосын баг 11-р байранд орлоо.
Афины мөнгө, Бээжингийн олимпийн хүрэл медальт Өмнөд Солонгосын баг хэсгээсээ 3-аар гарсан ч Анголын багт тоглож 30:29-өөр харамсалтай хожигдлоо.
Японы шигшээ баг 16/1-д Данийн шигшээд 1 оноогоор /22:23/ ялагдаж 14-р байранд орлоо.
16/1-д Данийн шигшээ баг Японы багийг 23:22-аар ялж 8/1-д Анголын багийг 28:23-аар буулган авч улмаар Францын багтай хагас финалд таараад байна.
Данийн шигшээ 16/1-д Японы багийг 23:22-аар буулган авлаа. Данийн шигшээ баг 1997 онд дэлхийн аварга, 2009 онд 5-р байранд орсон ба 1996, 2000, 2004 оны олимпийн аварга болж байсан байна.
Хятадын шигшээ баг 21-р байранд оров.
А хэсэгт Норвеги, Германи, Анголын багтай таарсан Хятадын баг хэсгээсээ нэг ч хожил авч чадаагүй билээ. Хятадын шигшээ Австралийн багийг 45:11-ээр буулган авч 21-ээр байранд бичигдлээ. Австралийн баг 24-р байранд орлоо.
Ази тивийн 4 дэхь баг Казакстаны шигшээ баг 19-р байранд орлоо. B хэсэгт Орос, Испани, Өмнөд Солонгосын багтай таарсан Казакстаны баг хэсэгтээ Австралийн багийг хожиж 1 хожил авсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна