Осол гарч, хоёр хүн нас барлаа

2011 оны 12 сарын 15

Баянзүрхийн товчооноос хотын төв рүү чиглэсэн зам дагуу, Улиастайн гүүрний орчимд өнөөдөр 12.00 цагийн үед Таван шар-Баянзүрхийн товчоо чиглэлийн том оврын автобус суудлын автомашины араас мөргөсөн ноцтой осол гарлаа. Ослын улмаас “Toyota Grand Mark II” маркийн автомашины арын суудалд сууж явсан хоёр хүн газар дээрэ нас барсан байна. Мөн суудлын тэрэгний жолооч хүнд гэмтэж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна