2011 оны хачирхалтай явдлууд

2011 оны 12 сарын 27

Филиппинийн Агусан дел Сур мужийн фермер иргэд өнгөрсөн есдүгээр сарын 4-нд аварга матар барьжээ. Зургаан метр урт, эрэгчин матрыг амьдаар нь барих гэж мужийн иргэд, фермерүүд гурван долоо хоног зүтгэсэн гэнэ.
Өнгөрсөн зургадугаар сард Мексикийн Исла Серральво эргийн ойролцоогоос ганц нүдтэй ер бусын аварга загас альбиносыг олсон юм. Уг хачирхалтай амьтны зураг спорт загасчлалын компанийн блогт тавигдсанаас хойш интернэтээр вирус шиг таржээ. Нутгийн нэгэн загасчин арван бяцхан зулзагатай амьгүй эмэгчин альбинос барьсныг удалгүй тогтоосон байна.
Мөсний хоккейн Стэнлийн цомын тэмцээнд “Ванкувер Канукс” баг хожигдсоны дараах эмх замбараагүй байдлын үеэр үнсэлцэж буй залуу хос. 2011 оны зургадугаар сар. Энэ зураг интернэтээр цацагдсаны дараа үймээн самууны үеэр үнсэлцэж зүрхэлсэн хос Австралийн Скот Жонес, Онтариогийн их сургуулийн оюутан Александра Томас байсан нь тогтоогдсон юм. Дээрх явдлын дараа цагдаа нар хосыг үймээний газраас хөөж явуулжээ.
Сансрын хөлөг “Атлантис”-ын хөөрсний дараах энэ зургийг “НАСА” биш, дунд сургуулийн сурагч Райан Графф өнгөрсөн долдугаар сард Балтимороос Миами орох нисэх онгоцны цонхоор авчээ. “Twitter”-т зургийг оруулсан даруйд 177,000 хүн үзсэн байна.
Нью Йоркийн Манхеттэн дүүрэгт болсон 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас сүй тавих ёслол нь бүтэлгүйтсэн сүйт бүсгүй Валерия Шевченко. Гар утсаа барин, сүйт залуугаа хайж яваа бүсгүйн энэ зураг багагүй шуугиан дэгдээсэн юм. Азаар бүсгүй тэр өдрөө сүйт залуутайгаа гэрлэсэн байна.
Канадын нэгэн хөлдсөн нуурын зургийг дарсан Үндэсний газар зүйн нийгэмлэгийн гэрэл зурагч Эммануэль Куп 2011 оны шилдэг аялагч гэрэл зурагчин болжээ.
Калифорнийн их сургуулийн оюутнуудын “Occupy UC” хөдөлгөөний үеэр журам сахиулагч цагдаа Дэвис оюутнууд руу халуун чинжүү цацаж буй дүрс бичлэг, гэрэл зураг интернэтээр шуугиан дэгдээж, олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан юм.
Парисын цамхгийн дээрээс цахилгаан цахиж буй мэт агшныг харуулсан гэрэл зургийг байрныхаа цонхоор дарсан гэрэл зурагч “the Office du Tourisme de Paris” тэмцээний ялагч болсон юм.
Өнгөрсөн есдүгээр сарын 20-нд Нью Йорк хотод болсон НҮБ-ын чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гараа даллахдаа, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг таглаж орхисон гэрэл зураг олон улсын хэвлэл мэдээллээр багагүй сенсааци дэгдээсэн юм.
Аварга загасны хоол болох шахсан шумбагчийн энэ гэрэл зургийг Мексикийн Исла-Мухересийн ойролцоо авчээ. 12 метр урт аварга загас туна загаснууд руу дайрахаар төвлөрч байх үед гэрэл зурагчин камераа шүүрсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна