Дэлгэцэнд мөнхөрсөн хамгийн алдартай 10 шивээс

2011 оны 12 сарын 28

Орчин үеийн кинонд дэлгэцнээ мөнхөрч, олны харааг булаасан 10 шивээсийг танилцуулж байна
2011 “Warriors”,Том Харди-Дайчин /Боксчин залуугийн тухай өгүүлэх тухай уг кино нь тулаант төрлийнх бөгөөд жүжигчний биен дээр ноёлох энэхүү шивээс нь кино зураг авалтанд зориулаагүй, өөрийнх нь шивээс ажээ/
2000 “Memento”, Гая Пийрс-Санамж /“Хэрэв чи хэзээ нэгэн цагт юу хийснээ санахгүй бол биен дээрх шивээс бүгдийг хэлнэ”/
2008 “Wanted”, Анжелина Жоли-Онц аюултай /Загвар өмсөгч Тайрагийн хэлдгээр хэрцгий хэрнээ дур булаам гэдэг чухам Жолигийн бүтээсэн энэхүү дүрээс харж болох. Ер нь түүний бүтээсэн бүх дүр иймэрхүү бүтдэг гэж хэлж болох. Харин уг кинон дээр тод томруун харагдсаныг Холливуд онцолсон аж. Уг кинонд харамсалтай ч гэмээр, эрэлхэг үхлээр үхдэг түүний шивээс хэн хүнийг алмайруулах.
2007 “Eastern promises”, Вигго Мортенсон-Зүүнийхний амлалтууд /Оросын дээрэмчин Николайгийн тухай өгүүлэх уг киноны гол дүрд Вигго тоглосон нь “нүдээ олсон” хэмээн кино шүүмжлэгчдээс эерэг шүүмж авч байсан.
2000 “Snatch”, Брэд Питт- Холлвивудын алдарт найруулагч Гай Ричигийн найруулсан уг кинонд түүний зэрлэг шивээсүүдийг олж харах ба түүний нуруун хэсэгт зураач Леонарда Да Винчигийн “Нууцлаг үдэш” зургийг дүрсэлсэн шивээстэй байна.
2011 “The girl with the dragon tattoo”, Руни Мара-“Лууны шивээстэй охин”-ы дал, нуруу, чихэн ойр хэсгээс цагирагалсан, хурц шөвх хэлбэрээр наадсан шивээсүүдийг олж харах
1998 “The Blade-Ир”, Уэсли Снайпес /Хагас үхмэл, хагас цус сорогч хүн төрөлхтөнийг хамгаалах үйл хэрэгт нэг бус удаа амиа алдах дөхөх нь киног улам сонирхолтой болгохын дээр мэдээж түүний шивээс.../
2002 “Red dragon”, Ральф Фийнес –улаан луу /хилэнт луугийн дүрстэй хамт аварга том эвэр нь нурууг нь бүрхсэн гэлтэй. Уг шивээсийг таван хүн найман цагийн турш хийсэн гэнэ.
1996 “From Dusk till damn”, Жорж Клуни-Түүний хүзүүн тус газар гал ноцон буйн дүрслэлт шивээс байх бөгөөд цус сорогчтой тэмцэх тэмцэлд нь тохирсон байлтай.
1998 “American history X”, Эдуард Нортон-Тонни Кейгийн найруулсан уг киноны гол дүрд тоглосон Нортоны энэхүү хас тэмдэг бүхий шивээс нь цагаан цамцны цаанаас тун янзтай харагддаг гэх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна