Энэ оны дуулиант салалтууд

2011 оны 12 сарын 31

Энэ оны дуулиант салалтууд
Энэ онд олон алдартнууд салалтаа зарлаж, хамтын амьдралдаа цэг тавьсан.
Өдгөө 49 настай жүжигчин Demi Moore-ыг 33 настай залуу нөхөр Ashton Kutcher нь төрсөн өдрөөр нь араар нь тавьсан нь ил болж, тэдний 6 жилийн гэрлэлт дууссан юм.
"Гэртээ ганцаараа" киноны од Macaulay Culkin "Хар хун" кинонд туслах дүр бүтээж карьераа амжилттай эхлүүлээд буй Mila Kunis нар 9 жилийн харилцаагаа дуусгавар болгосноо зарлав.
Сүр дуулиантай хуримаа хийгээд 14 сар өнгөрсний эцэст Russell Brand Katy Perry нар салах болсноо өчигдөрхөн мэдэгджээ.
Kim Kardashian Kris Humphries нарын 72 хоногийн настай гэрлэлт энэ оны дуулиант салалтуудын тоонд зүй ёсоор багтав. Тэдний гэрлэлт, салалтыг ердөө шоу бизнес байсан гэж зарим хүмүүс дүгнэдэг.
Хамгийн халуухан гоонь эрчүүдийн нэг Leonardo DiCaprio зургаан сар үерхсэн Blake Lively-гээс салав.
Олон дахин салж нийлсэн Cameron Diaz Alex Rodriguez нарын ээлжит салалт. Гэхдээ энэ нь тэдний сүүлчийн салалт байж магадгүй.
Долоон жил хамтдаа амьдарч, өхөөрдөм ихрүүдийн ээж аав болсон Jennifer Lopez Marc Anthony нарын салалт хамгийн харамсалтай нь байв.
Алдарт жүжигчин George Clooney олон жил үерхсэн найз бүсгүй Elisabetta Canalis-аас саллаа. Тэдний салалт Elisabetta Canalis-ын хүүхэдтэй болох хүслээс үүдэлтэй гэнэ.
Joe Jonas үзэсгэлэнт бүсгүй Ashley Greene нарын нэг жил үргэлжилсэн хайрын романс энэ онд өндөрлөв.
Энэ л миний жинхэнэ хайр хэмээн зарлаж байсан Paris Hilton дахиад л бүтэлгүйтэж, найз залуу Cy Waits-ээс салав.
Хуримынхаа гурван жилийн босгон дээр Ashlee Simpson Pete Wentz нар салав.
Олныг алмайруулсан Scarlett Johansson Sean Penn нарын хайр цөөхөн сарын настай байлаа.
Playboy-н алдарт "эцэг" Hugh Hefner шаргал үст Crystal Harris-тай сүй тавьсан ч хаягдав.
хамгийн сайхан хосоор нэрлэгдэж байсан Bradley Cooper Renee Zellweger нар салав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна