Теннисчид Австралид цуглараад байна

2012 оны 1 сарын 3

Мэргэжлийн талбайн теннисний улиралын тоглолтууд Австралид эхлээд байна. ATP болон WTA-н олон тоглолтууд Автрали, Катар болон Энэтхэгт хүлээж байна. Дашрамд дурдахад улиралын анхны Их дуулга болох ”Австралийн нээлттэй тэмцээн” энэ сарын 16-29 оны хооронд Австралийн Мелибурн хотноо үргэлжлэн явагдана.
Дэлхийн чансааны 13-т эрэмбэлэгдэж буй Белгийн нэрт теннисчин, "Их дуулгa"-ын 4 удаагийн аварга Ким Клистэрт. Тэрбээр энэ жил Их дуулга болон Олимпоос алт авч чадах уу гэсэн гол найдлагыг түүнд tennis.com тавиж байна.
Дэлхийн чансааны 6-р эрэмбэлэгдэж буй Францын Жо-Уилфред Цонга. Катарын Доха хот. 2012.01.03
Дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдсэн Испанийн Рафаэль Надаль. Катарын Доха хот. 2012.01.03
Швейцарийн Рожер Федерер теннистээ эргэн ирсэн ОХУ-ын Николей Давиденкотой Дохагийн нээлттэй тэмцээний эхний үед учраа таарлаа. 2012.01.03
Оросын Николей Давиденко теннистээ буцаж ирлээ. Тэрбээр нилээд удаан хугацааны турш бэртлийн улмаас өнгөрсөн оныг үдсэн билээ. Катарын Доха хотны Швейцарийн Рожер Федерертэй эхний тойрогт учраа таарлаа. 2012.01.03
Францын Gael Monfils, Катар, Дохагийн нээлтэй тэмцээн 2012.01.03
2010 оны "Америкийн нээлттэй тэмцээн"-ээс хойш тэмцээн уралдаанд оролцоогүй байсан АНУ-ын нэрт теннисчин Серена Уилимс оны эхний өдөр эхэлсэн Австралийн Врисбанд эхэлсэн тэмцээнд оролцож байна.
"BRISBANE INTERNATIONAL" Энэхүү тэмцээн нийт 655.000 ам долларын шагналтай бөгөөд тэргүүлсэн теннисчин 470 оноо авч, 110.000 ам долларын шагнал хүртэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна