2011 онд хорвоог орхисон одод

2012 оны 1 сарын 6

Английн жүжигчин Питр Послтувейт 2011 оны нэгдүгээр сарын 2-нд хорт хавдраар нас барсан билээ. Найруулагч Стивен Спилберг түүнийг хамгийн сайн жүжигчин хэмээн нэрлэж байсан удаатай. Тэрбээр “Инсепшин”, “Ромео Жулетта”, “Журассик Парк” гэх мэт кинонд чадварлагаар дүр бүтээж байсан.
1940, 1950 аад онд гялалзаж явсан жүжигчин Жейн Рассэл хоёрдугаар сарын 28-нд нас барсан. Түүний хамгийн алдартай кино нь Мерилин Монротой хамтран тоглосон “Gentlemen prefers blondes” юм.
“Alice in chains” хамтлагийн басс гитарчин Майк Старр гуравдугаар сарын 8-нд 44 насандаа таалал төгсчээ.
Реппер Nate Dogg гуравдугаар сарын 15-нд нас баржээ.
Бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин гэгдэх Элизабет Тэйлор гуравдугаар сарын 23-нд 79 насандаа таалал төгсчээ.
“E Street Band” хамтлагийн домогт саксафонч Кларенс Клэмонс зургадугаар сарын 18-нд 69 настайдаа нас баржээ.
Раян Данн. “Jackass”-ийн од амь эрссэн үйлдлүүдээрээ алдартай. Тэрээр зургадугаар сарын 20-нд авто ослоор амиа алджээ.
Содон имиж, өвөрмөц дуу хоолойгоороо алдартай Amy Winehouse долдугаар сарын 23-нд 27-хон насандаа хорвоог орхижээ.
Стив Жобс. Дэлхий дахинд технологийн шинэчлэл хийсэн тэрээр нойр булчирхайн хорт хавдраар аравдугаар сарын 5-нд таалал төгссөн билээ.
Дуучин Николас Ашфорд наймдугаар сарын 22-нд 69 насандаа таалал төгсчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна