Теннисчдийн ”Их дуулга”-ын өмнөх фото агшин

2012 оны 1 сарын 9

Он гарсаар ATP болон WTA-н цуврал тэмцээнүүд үргэлжиж байна. 2012 оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 16-нд эхэлнэ.
Өнгөрсөн жилийн "Уимбльдон" болон Мастеруудын аварга Чехийн Петра Квитова багийн “Hopman Cup” тэмцээнд дэлхийн тэргүүн теннисчин Данийн Каролина Возняцкиг буулган авч Их дуулгын өмнө форм сайтайгаа харууллаа.
Талбайн теннисний холимог багийн 24 дэх удаагийн ДАШТ Австралийн “Burswood Dome” цэнгэлдэхэд өндөрлөлөө. Чехийн Томаш Бердых, Петра Квитова нар Францын багийг 2:0-ээр буулган авч, аваргын цом хүртлээ.
ATP-ын 2012 оны анхны тэмцээн Катарын Доха хотноо өндөрлөлөө. Испанийн Рафаэль Надаль, Рожер Федерер тэргүүтэй шилдгүүд оролцсон тус тэмцээнд Францын Жо Уилфред Цонга түрүүлэв. Тэрбээр шигшээ тоглолтод Испанийн Рафаэль Надалийг буулган авсан нутаг нэгт Гейл Монфильстой тоглож, 7-5 6-3-аар буулган авлаа.
Францын Жо Уилфред Цонга энэ жилийн анхны тэмцээнд түрүүлэв. Тэрбээр шигшээ тоглолтод Испанийн Рафаэль Надалийг буулган авсан нутаг нэгт Гейл Монфильстой тоглож, 7-5 6-3-аар буулган авлаа.
Дэлхийн чансааны зургадугаарт эрэмбэлэгдэж буй Францын Жо Уилфред Цонга энэхүү тэмцээнд түрүүлснээр чансааны 250 оноо, 177 мянган ам.долларын шагнал хүртлээ.
Он гараад шилдгүүдэд жаахан халгаатай байна.
Энэтхэг болсон "Aircel Chennai Open" тэмцээний аварга Канадын Milos Raonic
Энэтхэг болсон "Aircel Chennai Open" тэмцээнд Сербийн Janko Tipsarevic энэхүү тэмцээнд нэгд эрэмбэлэгдэн тоглосон ч финалд Канадын Milos Raonic-т 7:6, 4:6, 6:7-аар ялагдал хүлээлээ.
Их Британий тэргүүн теннисчин Энди Муррей оны анхны тэмцээндээ ялалт байгуулснаар өөрийн кариарийн 22 дахь цомоо гардан авлаа. Тэрбээр энэ жилийн анхны Их дуулга болох Австралийн нээлттэй тэмцээний өмнө форм сайтай байгаа харууллаа.
Хятадын теннисчин Жень Цзе Оаклэндийн тэмцээнд түрүүллээ. Тэрбээр тус тэмцээний дөрөвний нэг шигшээд Оросын нэрт теннисчин Светлана Кузнецоваг 2-6; 6-3; 6-3-аар буулган авсан бөгөөд финалын тоглолтод Италийн Флавия Пеннетатай тоглосон ч Пеннета гэмтлийн улмаас аваргын төлөөх тоглолтыг талаас нь орхижээ.
Шинэ Зеландад болсон WTA холбооны Оаклэндийн тэмцээн болж, Хятадын теннисчин Жень Цзе түрүүлэв.
Хятадын Жен Цзегийн хувьд дэлхийн чансааны 48-т эрэмбэлэгдэж буй бөгөөд энэхүү тэмцээнд түрүүлснээр чансааны 280 оноо, 37 мянган ам.долларын шагнал хүртлээ.
Хятадын тэргүүн теннисчин На Ли багийн ДАШТ-д оролцлоо. Тэрбээр Их дуулгын өмнө Сиднейн тэмцээнд оролцож байна.
Дохагийн тэмцээний хагас шигшээд Испанийн Рафаэль Надаль дэлхийн чансааы 16-д эрэмбэлэгдэж буй Францын Гейл Монфильст 3:6, 4:6-аар ялагдлаа.
Дохагийн тэмцээний хагас шигшээд Рожер Федерерийн өмнөх бэртэл нь бага зэрэг сэдэрсэн тул тэдгээр Цонгатай тоглохоос татгалзлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна