“Инсбрук-2012” өсвөрийн олимп эхэллээ

2012 оны 1 сарын 14

Австрийн Иннсбрук хотноо залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам өчигдөр орой нээлтээ хийлээ. Уг наадамд 70 орны 1059 тамирчин спортын долоон төрөлд 63 багц медалийн төлөө хүч үзнэ. Монгол Улсаас цанын төрлөөр Төв аймгийн тамирчин Д.Өсөхбаяр, тэшүүрийн төрлөөр Улаанбаатар хотын 1-р сургуулийн тамирчин А.Энх-Ариун нар оролцох юм. Өчигдөр нээлтийн ажиллагаанд Монголын багийн тугчаар Д.Өсөхбаяр хүү оролцлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна