Италид хөлөг онгоц осолджээ

2012 оны 1 сарын 15

4,000 гаруй зорчигчтой “Costa Concordia” хөлөг өнгөрсөн баасан гаригт Италийн “Giglio” арлаас холгүй онхолджээ.
4,000 гаруй зорчигчтой “Costa Concordia” хөлөг өнгөрсөн баасан гаригт Италийн “Giglio” арлаас холгүй онхолдов.
Хөлөг онгоцны их биеийн 90 метр орчим нь усанд далд оржээ.
Хөлөг онгоц дээр 3200 зорчигч, хөлгийн багийн 1000 орчим гишүүн зорчиж явжээ.
Газар дундын тэнгист аялал хийдэг тус хөлөг онгоц Civitavecchia, Palermo, Cagliari, Palma, Barcelona болон Marseille-д зогсдог аж.
Хөлгийн багийнхан болон зорчигчдоос 40-өөд хүний сургийг гаргаагүй байна.
Тус аяллын компани сураггүй болсон хүмүүсийг олох эрлийн ажлыг үргэлжлүүлж, зорчигчдыг гэрт нь хүргэж өгч байгаа гэнэ.
Цаг агаар тогтуун үед хөлөг онгоц онхолдсон хэрэгт хөлгийн ахмадыг буруутган баривчилжээ.
Хөлөг онгоц энэ сарын 13-ны баасан гаригийн үдэд онхолджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна