Х.Цагаанбаатар vs С.Мияарагчаа

2012 оны 1 сарын 16

Казахстаны Алматы хотноо өнгөрөгч амралтын өдрөөр болсон “World Masters” тэмцээний эрэгтэй, 66 кг-ын жинд Монголын жүдочид болох Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар түрүү булаалдлаа.
Энэ удаад ОУХМ С.Мияарагчаа өрсөлдөгчөө цэвэр ялснаар "Мастерс"-ын хошой аварга боллоо.
2010 онд болсон анхны "Мастерс"-т 66 кг-д С.Мияарагчаа түрүүлж байсан билээ.
Харин өнгөрсөн жилийн шилдгүүдийн халз тулаанд Х.Цагаанбаатар аваргалсан юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар дотоод, гадаадын татамид дөрвөн удаа таарч барилдахад хоёул хоёр, хоёр удаа ялаад байна.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монголын тамирчид алт, мөнгөн медалийн тавцанг эзэлж, өнгөрсөн хоёр жилийн дэлхийн аварга, Японы жүдочид хүрэл медаль хүртэв.
С.Мияарагчаа хагас шигшээд 2010 оны дэлхийн аварга, Японы жүдоч Моришита Жунпейг цэвэр ялсан.
Х.Цагаанбаатарын тухайд хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы тамирчин Масаши Эбинумаг юүко үнэлгээгээр ялсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна