”Инсбрук-2012” фото агшин

2012 оны 1 сарын 19

Өнгөрөгч баасан гаригт /01.13/ нээлтээ хийсэн “Инсбрук-2012” өсвөрийн өвлийн анхдугаар олимпийн наадам 7 дахь өдрөө үргэлжиж байна. Манай улсаас тэшүүрийн охидын 500 метрийн зайд А.Энх-Ариун уралдаж 14 дүгээр байрт шалгарсан бол эрэгтэйчүүдийн цуваа гараатай сонгомол төрлийн 10 км-ийн зайд Д.Өсөхбаяр 37:16,0 минутын амжилтаар 42-р байранд орсон байна. Одоогийн байдлаар Хятадын баг медалийн тоогоор тэргүүлж байна.
Эрэгтэйчүүдийн тэшүүрийн 3000 метрийн уралдаанд Хятадын Fan YANG түрүүлэв. Мөнгөн медалийг Японы Seitaro ICHINOHE, хүрэл медалийг Солонгосын Hyeok Jun NOH эзэлсэн байна. 2012.01.18, Инсбрук хот
Эмэгтэйчүүдийн 1000 метрийн шорт трейкийн төрөлд алтан медаль Солонгосын Suk Hee Shim, мөнгөн медалийг Хятадын Aili Xu, хүрлийг Японы Sumire Kikuchi
Хүүхдийн олимпийн анхдугаар наадамд оролцож буй манай тамирчин Дандарын Өсөхбаяр 01.11-нд Эрэгтэйчүүдийн цуваа гараатай сонгомол төрлийн 10 км-ийн зайд 37:16,0 минутын амжилтаар 48 тамирчнаас 42-р байранд орсон байна.
Өнгөрөгч баасан гаригт нээлтээ хийсэн “Инсбрук-2012” өсвөрийн өвлийн анхдугаар олимпийн наадмын эхний өдөр тэшүүрийн охидын 500 метрийн зайд Монгол Улсын тамирчин А.Энх-Ариун хоёр гарааны нийлбэр дүнгээр 94,75 секундын амжилтаар 14 дүгээр байрт шалгарсан байна. Тус зайд нийт 16 тамирчин уралдсанаас А.Энх-Ариун хоёр гараанд 47,12 ба 47,63 секундын амжилт үзүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна