Оны анхны ”Их дуулга”-ын фото агшин

2012 оны 1 сарын 20

Талбайн теннисний “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний 2012 оны анхных нь болох Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 15-нд Мелбурн хотноо эхэлсэн билээ. Нийт 26 сая ам.долларын шагналын сантай Австралийн нээлттэй тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолт (01.19) өчигдөр өндөрлөж өнөөдрөөс (01.20) гуравдугаар тойргийн тоглолт эхэлж байна. Ганцаарчилсан болон хосын, холимог хосын аваргууд 01.26-29-ний хооронд тодорно. ”Мелбурн”-ийн сонирхолтой фото агшинг хүргэж байна.
Вера Звонарева, Мария Шарапова нарын шилдгүүд хоёрдугаар тойргийн учраагаа төвөггүй буулгаж байгаа ч дараагийн тойргуудад Серена Уильямс, Сабини Лисицки нарын шилдгүүд хүлээж байна.
Америкийн нэрт теннисчин Энди Роддикийн хувьд хоёрдугаар тойргийн тоглолтод “Их дуулга”-ын хоёр түрүүт, цагтаа /2003 он/ дэлхийн чансааг тэргүүлж явсан Австралийн Лэвит Хьюиттэй таарлаа. Тэдний тоглолт удаан үргэлжилсэнгүй Роддик Хьюитт цааш тоглох боломжийг өглөө.
“Их дуулга”-ын гурван түрүүт Мария Шарапова, Вера Звонарева нарын шилдгүүд хоёрдугаар тойргийн учраагаа төвөггүй буулгаж байгаа ч дараагийн тойргуудад Серена Уильямс, Сабини Лисицки нарын шилдгүүд хүлээж байна.
хоёрдугаар тойрогт Америкийн тэргүүн теннисчин, дэлхийн чансааны наймд буй Марди Фиш, төдийлөн өндөр амжилт үзүүлж байгаагүй Колумбын Алжандро Паллад 6:7, 3:6, 6:7-аар гурван үеийн турш хожигдож нутаг буцах боллоо.
Нэгдүгээр тойрогт австраличуудын найдвар болсон, өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээний аварга, дэлхийн чансааны зургаад эрэмбэлэгдэж буй Саманта Стосур эхний тойрогт Румины Сорана Криститэй тоглож, 6-7, 3-6-аар ялагдал хүлээлээ.
Саманта Стосурын хувьд өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлэхдээ Австраличуудийн тасалдаад байсан “Их дуулга”-ын цомыг 31 жилийн дараа авчирснаараа онцлог байлаа. Түүний энэхүү амжилт Австрали тамирчдад сэргэлт болж чадсан бөгөөд чансаагаа 2000 оноогоор ахиулж, оны төгсгөлд мастеруудын цувралд оролцож байсан билээ.
Мария Крилинко хоёрдугаар тойргоо давсан ч гуравдугаар тойрогт өнгөрсөн жилийн “Уимбльдон”-ий аварга, дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй Чехийн Петра Квитоватай таарлаа.
Японы тэргүүн теннисчин, дэлхийн чансааны 24-т эрэмбэлэгдэж буй Кэй Нишикори хоёрдугаар тойрогт Австралийн Эбдэнийг 3:6, 1:6, 6:4, 6:1, 6:1 –аар буулган авлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна