БНСУ цагаан сараа тэмдэглэж байна

2012 оны 1 сарын 23

Солонгосын үндэсний хамгийн том баярын нэг болох Цагаан сарын баяр энэ өдрүүдэд болж байна.
Солонгосын үндэсний хамгийн том баярын нэг болох Цагаан сарын баярыг (2012.01.20-23)инээмсэглэлээр угтах ажлыг Солонгосын оюутан залуус сайн дураараа хийсэн байна. Мөн үндэсний хувцсаараа гоёсон ард иргэд уламжлалт тоглоом наадгайг үр хүүхдэдээ зааж буй нь.
Гёнгё аймгийн Юнинд байрлах Эвэрландын амьтны хүрээлэнгийн эр, эм пингюүнүүд Солонгосын үндэсний хувцас өмсөн үзэгчдэд баярын мэндчилгээ хүргэж байна. 2012.01.20 Юнин аймаг
"Эвэрлэнд" төв нь баярын амралтын өдрүүдэд "Луугийн бүжиг" хөтөлбөрөө толилуулж байгаа бөгөөд пингюүнүүдийн мэндчилгээ үзэгчдийн сэтгэлийг татаж байна. Мөн ардын тоглоом наадгайг хөтөлбөртөө түлхүү тусгасан байна.
Солонгосын үндэсний хамгийн том баярын нэг болох Цагаан сарын баярыг (2012.01.20-23)инээмсэглэлээр угтах ажлыг Солонгосын оюутан залуус сайн дураараа хийсэн байна. Үндэсний хувцсаараа гоёсон оюутан охидууд олон тооны иргэд, гадаадын жуулчид цугласан газар, нисэх онгоцны буудлууд дээр очиж бусадтай инээмсэглэл дүүрэн мэндчилж байна. 2012.01.21 Инчоны олон улсын нисэх онгоцны буудал
Үндэсний ёс заншлаа үр хүүхдэдээ сурган өвлүүлж байна.
Төрсөн нутгаа болон аав, ээждээ зорих хүмүүсийн тоо эрс нэмэгдэж замын ачаалал нилээдгүй байна.
Төрсөн нутгаа, ижий аавдаа зорих иргэд.
Төрсөн нутгаа, ижий аавдаа зорих иргэд.
Жил болгоны Цагаан сарын баярын өдрүүдэд амрах биш харин өглөө эрт босон ажиллаж байгаа энгийн иргэдтэй Солонгосын ерөнхийлөгч уулзсан байна. Сөүл Жунгру, Тунгингдунд байрлах хүнсний захаар тэргүүн хатагтай болон хоёр ач охиныхоо хамт ирсэн байна. 2012.01.21
Харин цагаан сарын баярын үеэр Хойд солонгосоос дүрвэн ирсэн хэсэг иргэд баярын бэлэг болгож чoкобой Хойд солонгос руу нисгэсэн байна. 2012.01.20 Инчон, Кангхуагүнээс
Хойд СОлонгос руу баярын бэлэг болгож чикопай болон бусад хүнсний зүйл нисгэсэн байна. 2012.01.20 Инчон, Кангхуагүнээс
Баярын хүсэл мөрөөдлөө гуйх. Пилдун Намсаны замд гэр бүлээрээ эрдэнийн чулууг хайж мөн хүүхдүүд цаасан мөнгө боон уяж байна. Сөүл Жунну дүүрэг 2012.01.22
Баярын хүсэл мөрөөдлөө гуйх. Пилдун Намсаны замд гэр бүлээрээ эрдэнийн чулууг хайх наадгай хийж байна. Сөүл Жунну дүүрэг 2012.01.22
1960-70 онуудад Цагаан сарын баяраа төрсөн нутгаа зорих гэж ард иргэд ийм байдалтай байсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна