“Range Rover”-ийн Evoque Монголд ирлээ

2012 оны 1 сарын 23

“Range Rover”-ийн Evoque
МОНГОЛЫН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН АВТОМАШИН СОНИРХОГЧДОД САНАЛ БОЛГОХ “ВАГНЕР АЗИ АВТОМОТИВ” ХХК-ИЙН ЭЭЛЖИТ СЮРПРИЗ RANGE ROVER EVOQUE-ийг танилцуулах тансаг үдэш Вагнер Ази Автомотивийн үзэсгэлэнгийн танхимд болж өнгөрлөө.
Түүний зөөлөн явдал, хурд хүч, тансаг загвар нь унасан эзнээ эрхгүй баярлуулахаар хийгдсэн гэдгийг ахин сануулах нь илүүц биз ээ.
Британичуудын бүтээсэн энэхүү гайхамшигт загварын машин нь дэлхийд худалдаанд гарахаасаа өмнө хамгийн их захиалга авч аврага амжилт тогтоосон төдийгүй Их Британийн долоо хоног тутмын “Auto Express” сэтгүүлийн 2011 оны шилдэг автомашинаар тодорч, “Car Design News”онлайн сэтгүүлийн “ 2010 оны автомашины шилдэг бүтээл” шагналуудыг тус тус хүртээд байгаа билээ.
Ийнхүү түүнтэй холбоотой анхаарал татхуйц шуугиан тасрахгүй байгаа энэ цаг үед энэхүү гайхамшигт хүлэг манай оронд ирсэн нь тэмдэглэлтэй үйл явдал юм.
Хүлгийн сайныг шилэн байж унах дуртай манай автомашин сонирхогчдын төлөөлөл болон энэхүү үдэшлэгт хүрэлцэн ирсэн залуучууд бүсгүйчүүд эрхэмсэг хатагтай ноёд маань Британичуудын бүтээсэн Range Rover Evoque хэмээх энэхүү загварын гайхамшигт давуу талууд болон технологийн дэвшлийг нүдээр үзэж сонирхлоо.
Улаан палажтай хүүхэн бас нэг дээрээ машины дүрс өргөсөн хүүхэн нэг залуутай байгаа зургийн дээр ч юм уу хаана ч юм тайлбар өгөхдөө “ RANGE ROVER-ийн EVOQUE –ийн анхны худалдан авагч тодорлоо”
Вагнер Ази Автомотивийнхан анхны худалдан авагчаа Англи улсад нэг бүтэн өдрийн турш Land Rover –ийн машин унаж бартаат замаар аялах эрхийн бичгээр шагналаа. Гэсэн тайлбарыг оруулна шүүв
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна