Даамын багийн аваргууд тодорлоо

2012 оны 1 сарын 23

Монголын даамын холбооноос зохион байгуулсан 100 буудалт даамын 2012 оны багийн АШТ нэгдүгээр сарын 20-22-нд “Хос мастер” шатрын академийн байранд болж, аваргууд тодорлоо. Тэмцээнд нийт 14 багийн даамчид швейцарь системээр долоон өрөг тоглосон байна. Улмаар Гавьяат тамирчин, их мастер Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Чампионс” баг 12 оноогоор түрүүлж, шилжин явах цом хүртжээ. Удаахь байрт Т.Пүрэвдорж ахлагчтай “Алтан титэм” /11 оноо/, Б.Ганзориг ахлагчтай “Даамын андууд” /10 оноо/ баг шалгарсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна