Дэлхий гэрэл зурагт: 2012.01.15-20

2012 оны 1 сарын 25

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тэргүүн хатагтай Мишэлийн төрсөн өдрөөр цагаан ордны хонгилд гэнэдүүлэн үнсэж байгаа нь. 2012.01.17
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тэргүүн хатагтай Мишэлийн төрсөн өдрөөр цагаан ордны хонгилд гэнэдүүлэн үнсэж байгаа нь. 2012.01.17
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тэргүүн хатагтай Мишэлийн 48 насны төрсөн өдрийг далимдуулан түүнийг үнсэж байна. 2012.01.17
Барак Обама Овалийн оффист түүний iPad-ийг сонирхож байна. 2012.01.17
Хятадад луу жил гарч буй энэ үед ард иргэд сүм дуганд байрлах учруудын бүтээлийг сонирхож буй нь. Хятад, Бээжин хот 2012.01.20
Австралийн “Өглөөний туяа” мөс зүсэгч хөлөг онгоц Антарктидийн Навсонд. 2012.01.14
Hollywood Body Parts
Mьянмарын эрх чөлөөний төлөө тэмцэгч Аунг Сан Су Кий парламентын сонгуульд нэрээ дэвшүүлсан байна. Түүний тэргүүлдэг нам Мьянмарын парламентын сонгуульд ялалт байгуулах магадлалтай юм байна. 2012.01.16
“Дакар ралли” 2012 уралдаан Аргентин, Чили, Перугийн нутгаар үргэлжилсэн билээ. Пэрүгийн Наскагаас Пэпсо руу хүрэх 275 кмыг (171 mile) Италийн “КТМ” багийн дугуйчин Paolo Ceci уралдааныг үргэлжлүүлж байна. 2012.01.13
Хүндэтгэлийн парадад бэлтгэж буй нь: 01.26-нд болох Улс тунхагласны баяртаа тэнгисийн явган цэрэг болон тэнгисийн нисэх хүчний баг бэлтгэж байгаа нь. 2012.01.16 Энэтхэг, Шинэ Дэли, Бхавэн
“Луу ажиллагааны” шөнө: Хятад, Япон зэрэг Зүүн өмнөд Азийн орнууд шинэ оныхоо луу жилийг даваа гаригт /2012.01.23/шилжих шөнө угтлаа. Дорнын зурхайгаар энэ жил хамгийн тааламжтай жилүүдийн нэгд тооцогддог. Домгоор бол энэ жил төрсөн хүүхдүүд эр зоригтой, ухаантай байх болно. Бусад жилийнхэнд ч луу өөрийн нөлөөг үзүүлнэ. Хятад, Бээжин хот
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна