”Австралийн нээлттэй тэмцээн”-ий фото агшин

2012 оны 1 сарын 25

Нэгдүгээр сарын 16-нд эхэлсэн Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн дөрөвний нэгд тоглох теннисчдийн нэрс тодроод байна. Нийт 26 сая ам долларын шагналын сантай тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд нэг сая гаруй ам долларын мөнгөн шагнал хүртэх билээ.
"Их дуулга"-ын 16 түрүүт Швейцарь цаг Рожер Федерер Аргентиний Мартин дел Потротой дөрөвдүгээр тойрогт учраа таарсан бөгөөд Федерер 6:4, 6:3, 6:2-аар буулган авч дөрөвний нэгд Испаний Рафаэль Надальтай таарлаа.
Дөрөвдүгээр тойрогт Дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович “Их дуулга”-ын хоёр түрүүт, цагтаа /2003 он/ дэлхийн чансааг тэргүүлж явсан Австралийн Лэвит Хьюиттийг 6:1, 6:3, 4:6, 6:3-аар буулган авлаа.
1/16-д ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова Германы Сабина Лисицкийг 3:6, 6:2, 6:3-аар буулган авлаа. Тэрбээр 1/8-д нутаг нэгт Екатерина Макароваг 6:2, 6:3-аар буулган авлаа. 2012.01.25 Мелбурн
Ийнхүү ОХУ-ын бүсгүйчүүдээс Шарапова ганцаараа дөрөвний нэгд Чехийн Петра Квитова (2)-тай оноолт таарлаа. 2012.01.25 Мелбурн
2004 оны "Уимбльдон", 2006 оны "Америкийн нээлттэй тэмцээн", 2008 оны Австралийн нээлттэй тэмцээн авраг ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова энэ тэмцээнд дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэн тоглож байна. 2001 оноос теннисний карьераа эхэлсэн түүний шагнал 16 тэрбэм хүрсэн байна. 2008 оны наймдугаар сард дэлхийн тэргүүн теннисчний хэргэмийг хүртэж байжээ.
Эмэгтэйчүүдийн наймны нэгд “Их дуулга”-ын дөрвөн түрүүт, өнгөрсөн жилийн аварга Белгийн Ким Клейстерс, дэлхийн тэргүүн теннисчин Данийн Каролина Возняцкиг 6:3, 7:6-аар буулган авлаа. 2012.01.24 Мелбурн
Данийн Каролина Возняцки 1/8-ээс тэмцээнийг орхиж байгаа бөгөөд тэрбээр мөн дэлхийн тэргүүн хэргэм цолоо Чехийн Петра Квитовад алдаад байна. Квитова цааш дөрөвний нэгд шалгарч чадсан тул түүнээс оны илүү болоод байна. 2012.01.24 Мелбурн
Гуравдугаар тойрогт “Их дуулга”-ын 13 түрүүт Америкийн нэрт теннисчин Серена Уильямсийг, ОХУ-ын теннисчин Екатерина Макарова 6:2, 6:2-аар буулган авсан бөгөөд тэрбээр дөрөвдүгээр тойрогт нутаг нэгт Мария Шараповад 2:6, 3:6-аар хожигдож тэмцээнээ дуусгалаа. 2012.01.25 Мелбурн
Гуравдугаар тойрогт “Их дуулга”-ын 13 түрүүт Америкийн нэрт теннисчин Серена Уильямси, ОХУ-ын теннисчин Екатерина Макарова 2:6, 2:6-аар хожигдож тэмцээнийг орхилоо. 2012.01.23 Мелбурн
Гуравдугаар тойрогт “Их дуулга”-ын 13 түрүүт Америкийн нэрт теннисчин Серена Уильямси, ОХУ-ын теннисчин Екатерина Макарова 2:6, 2:6-аар хожигдож тэмцээнийг орхилоо. 2012.01.23 Мелбурн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна