NHL-ийн “Бүх оддын тоглолт”

2012 оны 1 сарын 31

Шайбтай хоккейн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NHL-ийн “Бүх оддын тоглолт” өчигдөр (01.30) Канадын нийслэл Оттавад боллоо. 59 дэх удаагаа болсон тоглолт 19 мянган хүний суудалтай “Scotiabank Place” ордонд болж, тоглогчид “Оттава Сенатерз”-ийн ахлагч Даниэль Альфредссон, өнгөрсөн жилийн Стэнлийн цомын эзэн “Бостон Брюинз”-ийн капитан Здено Харагийн багт хуваагдан өрсөлдсөн юм. Хараагийн баг, Альфредссоны багийг 12:9 (3:3, 3:3, 6:3)-өөр буулган авлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна