Монголын хөлбөмбөгийн шинэ өнгө төрх “FC Ulaanbaatar”

2012 оны 2 сарын 7

Монголын хөлбөмбөгийн шинэ өнгө төрх “FC Ulaanbaatar”
Нийслэлээр овоглосон FC Ulaanbaatar клуб нь Монгол улсад анх удаа хөлбөмбөгийн клубын хөгжлийг жинхэнэ утгаар нь харуулан ажиллаж байгаа юм.
Энэхүү клубыг АПУ компаний Нийслэл брэн д дэмжин хамтран ажилладаг билээ.
Эх орондоо хөлбөмбөгийн спортын хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах, залуу үеийг энэ спортод дур сонирхолтой болгох зорилгоор Нийслэл брэнд Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран олон ажлуудыг зохион байгуулж байсан бөгөөд энэ удаад Улаанбаатар хотын захирагч болон Улаанбаатар Их Дэлгүүртэй хамтран FC Ulaanbaatar клубын нэрийн брэнд дэлгүүрийг нээлтээ хийж хөлбөмбөгийн спортод давтагдашгүй, шинэлэг өнгө төрхийг нэмээд байна.
“FC Ulaanbaatar” бутикийн нээлтийн ажиллагаанд “FC Ulaanbaatar” клубийн үүсгэн байгуулагч тус клубийн ерөнхийлөгч, Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд нийслэлийн захирагч Г.Мөнхбаяр, “FC Ulaanbaatar” клубийн дэд ерөнхийлөгч П.Батсайхан, “Түшиг” группийн ерөнхийлөгч Г.Сүхээ, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд нар оролцож, нээлтийн тууз хайчилсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна