Байнгын хороод хуралдаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Байнгын хороод хуралдаж эхэлнэ

УИХ-ын хаврын чуулганы нээлтээс өмнө буюу энэ сарын аравдаас байнгын хороодыг хуралдуулж эхлэхээр төлөвлөж буй аж. Намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал нь ирэх оны улсын нэгдсэн төсөв, мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл байдаг тул эдгээрийг байнгын хороодод оруулах бэлтгэлийг хангах юм байна. Мөн удтал хүлээгдсэн АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх эсэх тухай асуудал ч сэргэх бололтой. Уг асуудлыг Тусгай хяналтын дэд хороо хэлэлцээд байгаа бөгөөд Хууль зүйн байнгын хорооны ярилцах анхны асуудал болох ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж