“Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн-2012”

2012 оны 3 сарын 8

МУЭ-ээс жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн гаргадаг билээ. Бүсгүй хүний торгон мэдрэмж, уран гараар бүтсэн бүтээлүүдийг дэлгэдэг “Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн-2012” өчигдөр (03.07) МУЭ-д нээгдлээ. Тус үзэсгэлэнд 100 гаруй бүсгүйчүүдийн бүтээлийг дэлгэсэн бөгөөд энэхүү үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл үргэлжлэх юм.
Залуу уран бүтээлч н.Анхзаяагийн "Лусын охин" бүтээл. МУЭ-Үзэсгэлэний танхим, 2012.03.08
Уран бүтээлч Б.Хонгорзулын "Бор шувуу" бүтээл. Шувууны үгийг бие биедээ дамжуулан тоглоогүй хүүхэд гэж үгүй байхаа. Зураачын энэхүү бүтээл үзэгчдийг нилээдгүй татсан юм. МУЭ-Үзэсгэлэний танхим, 2012.03.08
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна