“BNP Paribas Open” тэмцээний фото агшин

2012 оны 3 сарын 15

Талбайн теннисний ATP болон WTA холбооны Master цувралд багтах “BNP Paribas Open” тэмцээн АНУ-ын Калифорни мужийн Индиан Уэллст гуравдугаар сарын 5-17-нд болж өнгөрлөө. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод Швейцарийн Рожер Федерер АНУ-ын теннисчин Жон Иснэрийг 7:6, 6:3-р, эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтод дэлхийн тэргүүн теннисчин Беларусын Виктория Азаренка ОХУ-ын Мария Шараповийг 6:2, 6:3-аар буулган авлаа.
"Индиан Уэллс" тэмцээний хоёрдугаар тойргоос WTA-ийн дэлхийн чансааны 14-т эрэмбэтэй, тус тэмцээний 2010 оны аварга Сербийн Елана Янкович дэлхийн чансааны 99-д эрэмбэтэй АНУ-ын Жэми Хамптонд 4:6, 3:6-аар хожигдлоо. 2012.03.10 "Индиан Уэллс"
Тус тэмцээний 2008 оны аварга, 2009 оны дэд аварга өдгөө дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж буй Сербийн Сербийн Анна Иванновичийн үнэнч фэнүүд. 2012.03.12 "Индиан Уэллс"
Тус тэмцээний 2008 оны аварга, 2009 оны дэд аварга өдгөө дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдэж буй Сербийн Сербийн Анна Иваннович 1/16-д өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Данийн теннисчин Каролина Возняцкиг (4) 6:3, 6:2-аар буулган авч 1/8-д Францын Мариан Бартольтой оноолт таарлаа.
Өнгөрсөн сард өндөрлөсөн “Dubai Tennis Championships” тэмцээний хагас шигшээд Данийн Каролина Возняцки (4) 1/8-д Сербийн Анна Иванновичийг 6:3, 7:5-аар (нэг цаг 33 минут) буулган авч хагас шигшээд шалгарч байсан бол энэ удаа тэрбээр ялагдал хүлээлээ. 2012.03.12
ОХУ-ын теннисчин Мария Кирилленко 1/16-д нутаг нэгт Надия Петроваг 6:1, 5:7, 6:2-аар буулган авч 1/8-д дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй Мария Шараповатай оноолт таарлаа.
Өнгөрсөн жилийн тус тэмцээний дэд аварга, өдгөө дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгдэж буй Францын Марион Бартоли 1/8-д тус тэмцээний 2008 оны аварга, 2009 оны дэд аварга Сербийн Анна Ивановичтой оноолт таарлаа.
Тус тэмцээний 2006 оны аварга, өдгөө дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй ОХУ-ын тенничин Мария Шарапова 1/8-д нутаг нэгт Мария Кирилленкотой оноолт таарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна