Цагдаагийн дарга нар гэрэл зурагт

2012 оны 3 сарын 26

Гэрэл зураг түүх өгүүлнэ.
Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нар УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханы хамт үймээний үеэр. 2008.07.01
Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар МАХН-ын төв байрны өмнө албан үүргээ гүйцэтгэж байгаа нь. 2008.07.01
Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт соёлын төв өргөөний өмнө хэвлэлд мэдээлэл өгч байгаа нь. 2008.07.01
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, ТЕГ-ын дарга асан Р.Болд, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Т.Сайнжаргал нар долдугаар сарын 1-ний үймээний талаар мэдээлэл хийлээ. 2008.07.08
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан цагдаагийн удирдлагууд Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд. 2012.02.27
Цагдаагийн дарга нарт Сүхбаатар дүүргийн шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан ч эрүүл мэндийн байдлаас болоод Сүхбаатар дүүргийн эмнэлэг шилжлээ. 2012.03.14
Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, хурандаа О.Зоригт нарыг шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн эмнэлгээс цагдан хорих 461 дүгээр анги руу ачлаа. 2012.03.20
Долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, хурандаа О.Зоригт нарыг шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн эмнэлгээс  цагдан хорих 461 дүгээр анги руу ачлаа. 2012.03.20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна