БНСУ-д парламентын сонгууль боллоо

2012 оны 4 сарын 10

Эрх баригч нам буюу экс Ханнара, одоогийн Сенүри нам (Солонгосын Ардын нам) 19 дэхь удаагийн Их Хурлын гишүүн сонгох сонгуульдаа ялалт байгууллаа. Их Хурлын сонгуульд Сенүри нам нийт 150 суудал авч олонхи болох бөгөөд Минжү нам 12 суудал нэмэн авч 130 суудал авах юм байна. 2012.04.12
Тус улсын сонгуульд оролцох насны хүн амын 56.1% нь оролцсон энэхүү сонгуульд, сонгуулийн нийт 246 тойргоос 125 тойрогт нь Сенүри намаас нэр дэвшигчид, 109 тойрогт Минжү нам буюу Ардчилсан намаас нэр дэвшигчид, 6 тойрогт Минжүжунгхаб намаас нэр дэвшигчид тус тус ялалт байгуулсан байна. 2012.04.12
Өнгөрсөн 12 сард явуулсан судалгаагаар Их Хуралд ердөө л 100 суудал авах хүртлээ нэр хүндээ унагаасан байсан Сенүри нам сонгуульдаа ялалт байгуулсан нь тус намын гишүүн, Сонгуулийн штабын дарга Пак Гын Хэгийн гавъяа байсан гэхэд эргэлзэх зүйлгүй боллоо.
Тэрээр сонгуульдаа бэлдэж эхэлсэн өнгөрсөн 4 сарын хугацаанд нам дотор маш олон өөрчлөлтийг хийсэн төдийгүй сонгуулийн өмнө намын гишүүдтэй холбоотой гарч байсан хээл хахууль, албан тушаалын хэргүүдийг иргэдийн өмнө нээлттэй үнэн шударгаар шийдэж, нам доторх өөрчлөлтийг эргэлт буцалтгүй хийж байсан байна.
Тус улсын гадаад бэрүүд дундаас нийгмийн идэвх санаачлага, эзлэх байр сууриараа хамгийн өндөрт байсныхаа хэрээр Сенүри намаас нэр нь дэвшсэн Пилиппин бэр И Жасмин, намын нөхөд нь ялалт байгуулж буйн ачаар Их Хуралд суух боломжоо 100 хувь авч чадлаа. Тэрээр хосолмол соёлт гэр бүлүүдийг төлөөлж Их Хуралд 4 жил суух бөгөөд  тус улсын Их Хуралд сууж буй хамгийн анхны гадаадын иргэн боллоо. 2012.04.12
Их Хурлын сонгуульд ялагдал хүлээгсдийн зургаас
Их Хурлын сонгуульд ялагдал хүлээгсдийн зургаас
БНСУ-ын парламентын сонгуулийн ирц 2008 онд: 46.1%, 2004 онд:60.6%, 2000 онд: 57.2%, 1996 онд: 63.9%, 1992 онд: 71.9%, 1988онд: 75.8%, 1985 онд 84.6% байжээ.
Маргааш (04.11) болох арван ес дэхь удаагийн Их хурлын 300 гишүүн сонгох сонгуульд Солонгос улсын насанд хүрсэн нийт 40 сая 180 мянган хүн оролцох аж. Нийт сонгогчдийн 2,1%-ийг эзэлж буй цэрэг, цагдаагийн ажилтнууд, төрийн ажлаар өөр газар оршин суугаа иргэд болон хүндэтгэх шалтгаантай иргэдэд зориулсан урьдчилсан сонгууль өчигдөрөөс эхэлсэн аж. 2012.04.10 KBS news
Сөүлийн Жунру дүүргийн сонгуулийн хороонд бэлтгэл ажил явагдаж байна. 2012.04.10
Сөүлийн Жунру дүүргийн сонгуулийн хороонд бэлтгэл ажил явагдаж байна. 2012.04.10
Сонгуулийн өмнө урьдчилан саналаа өгсөн иргэдийн саналын хуудсыг битүүмжлэн хадгалж маргааш (04.11) бүх ард түмний сонгуулийн хугацаа дууссаны дараа зэрэг тоолох юм байна.
Парламентийн сонгуулийн үеэр тасалбар шалгах үзлэгийн машиныг шалгаж буй байдал. Сөүлийн Жунру дүүргийн сонгуулийн байр өгөх газрын үйл явцын агшнаас. 2012.03.09 KBS news
Парламентийн сонгуулийн үеэр тасалбар шалгах үзлэгийн машиныг шалгаж буй байдал. Сөүлийн Жунру дүүргийн сонгуулийн байр өгөх газрын үйл явцын агшнаас. 2012.03.09 KBS news
Хаврын бүгчим халуунд сэтгэл сэргээх усан оргилуур бэлэн болжээ. Сөүлийн агаарын хэм 20 хэм орчим байгаа энэ үед сурагчид усан оргилуурын усаар наадаж буй нь. 2012.04.09 Сөүл 광화문광장 분수
Өмнөд Солонгос улс хил хамгаалалтаа чангатгаж байна. Хойд Солонгосчууд алсын тусгалтай пуужингэн сарын 14-ны өдөр харвахаар төлөвлөж байгаа гэсэн албан бус мэдээлэл байгаа бөгөөд энэхүү пуужин нь Өмнөд Солонгос болон Япон хоёр улсын хоорон дахь далайд унана гэсэн тооцоо байгаа аж.
Гёнго аймгийн Гимпугийн Хан голын дэргэдэх 40 жилийн төмөр хашлагыг буулган авч байгаа нь. 2012.04.09
Олон улсын анхааруулгыг үл тоон алсын тусгалтай пуужинг туршиж үзнэ гэж мэдэгдэж байгаа Хойд Солонгос улсын зүгээс үзүүлэх болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор, Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас хоёр улсын хоорондохь хилийн харуул хамгаалалтаа чангатгаж эхэллээ. "Гуанг Мёнг 3" гэсэн нэртэй уг пуужинг харвахаа зогсоохыг хятад улсын талаас ч шаардаж байгаа юм байна.
Хойд Солонгост өнгөрсөн хоёрны өдөр хичээлийн шинэ жил эхэлжээ. Энэ өдөр сургуульд анх удаагаа орсон нэгдүгээр ангийнхны зургийг Хойд Солонгосын Чусон Илбу сонинд нийтэлжээ.
Адилхан хувцсаар жигдэрч энгэртээ тууз зүүсэн тэдний сурах бичгийг улсаас үнэгүй олгодог байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна