Сөүл хотын фото агшнаас

2012 оны 4 сарын 18

Сөүл хотод дөрөвдүгээр сарын 14-нд хаврын цэцгийн баяр эхэлсэн байна. Жил болгон уг баярыг Ёиду хотод хийдэг бөгөөд наадам болтлоо өргөжүүлсэн аж. Цэцгийн баярын үеэр ойр орчмын төв замуудын хөдөлгөөнийг хаах ба Ханганг голын эрэг дээрх амралтын талбайнуудад төрөл бүрийн урлагийн тоглолт, уралдаан тэмцээнүүд өдөр болгон зохион байгуулдаг аж. 2012.04.18
БНСУ нь цэцгийн хүлэмжээрээ алдартай бөгөөд энэ нь жил бүрийн хавар цэцгийн наадам болтлоо өргөжсөн байна. Цэцгийн наадам нь Чоннам аймгийн Шинангүн дэхь цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд далайн эргийн дагуу 12 км урт, 10 га газрыг хамарсан бөгөөд маш олон төрлийн цэцгүүдийг гоёмсогоор тарьж ургуулсан байна.
Тав дахь жилдээ болж буй цэцгийн үзэсгэлэн энэ сарын 21-нээс 30-ны хооронд 10 оногийн турш үргэлжлэх бөгөөд өөрсдийн сонгосон цэцгээрээ зүүлт хийх, далайн эргээр дугуй унах, урлагийн тоглолтуудыг үзэх зэрэг олон үйл ажиллагаа зохиогдох юм байна.
Сөүлийн фото агшин
Сөүлийн фото агшин
Токио хотын Сакура цэцэгс.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна