Сербийн бүсгүйчүүд шигшээд шалгарлаа

2012 оны 4 сарын 24

2012 оны ”Fed Cup” цомын төлөөх хагас шигшээ тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр болж Серб ОХУ-н багийг 3:2, Чех Италийн багийг 4:1-ийн харьцаагаар буулган авлаа. WTA aнгилалын ”Fed Cup 2012”-ийн шигшээ тоглолт ирэх 11 дүгээр 3-4-ний хооронд болно.
Дэлхийн чансааны 17-т эрэмбэтэй Серийн Елена Янкович ОХУ-ын Светлана Кузнецоваг 6:1, 6:4-ийн харьцаагаар буулган авч “Fed Cup”-ийн шигшээд шалгарах эрхээ авч буй нь. Эхний тоглолтод Янкович Павлюченковийг 6:4, 6:3, Иванович Павлюченковийг 3:6, 6:0, 6:3-аар хожоод байсан бол ийнхүү Янкович сүүлчийн ялалтыг багтаа авчирлаа. 2012.04.22 ОХУ, Москва хот, "Megasport"
Дэлхийн экс тэргүүн теннисчин Анна Иванович, Елена Янкович нарыг эгнээндээ багтаасан Сербийн эмэгтэй теннисчид анх удаа "Fed Cup"-н шигшээд шалгарлаа. 2012.04.22 ОХУ, Москва хот, "Megasport"
“Fed Cup”-дөрвөн түрүүт (2004, 2005, 2007, 2008) ОХУ-ын багийн теннисчин Светлана Кузнецова Сербийн Янкович ялагдсаны дараа. 2012.04.23 ОХУ, Москва хот, "Megasport"
Сербийн Анна Иваннович ОХУ-ын Анастасия Павлюченковийг 3:6, 6:0, 6:3-аар буулган авсаны дараа. Тэрбээр эхний тоглолт болох Кузнецоватай хийсэн тоглолтод ялагдал хүлээсэн билээ. 2012.04.23 ОХУ, Москва хот, "Megasport"
Сербийн Анна Иванновичийн хувьд дэлхийн чансааны 15-т эрэмбэлэгдэж байна.
2011 оны Уимбльдоны аварга Петра Квитова тэргүүтэй Чехийн шигшээ баг Италийн багийг 4:1-ээр буулган авч 2012 оны “Fed Cup” ын цомын төлөө Сербийн багтай тоглохоор боллоо. 2012.04.23 ОХУ, Москва хот, "Megasport"
Чехийн багийн хувьд өнгөрсөн жилийн аваргаар шалгарч байсан билээ.
Сербийн эрэгтэй теннисчид 2010 оны "Davis Cup"-н шигшээд Францын багийг буулган авч анхны цомоо хүртэж байжээ.
"Fed Cup"-ийн 2004, 2005, 2007, 2008 оны аварга ОХУ-ын шигшээ баг энэ жилийн шигшээд шалгарч чадсангүй. ОХУ-ын дасгалжуулагч Shamil Tarpischev 2012.04.23 ОХУ, Москва хот, "Megasport"
ОХУ-ын багийн хувьд өнгөрсөн жилийн "Fed Cup"-ийн шигшээд Чехийн багт 3:2-аар ялагдаж байсан билээ.
АНУ-ын шигшээ баг
Японы шигшээ баг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна