Туялзуур сэлэмнийхэн ААШТ-нд оролцлоо

2012 оны 4 сарын 27

Дөрөвдүгээр сарын 20-26-ны хооронд Япон улсын Вакаяма хотноо Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн бүсийн олимпийн эрх олгох тэмцээн боллоо. Манай улсын шигшээ баг бүтэн багаараа оролцлоо. Тэмцээний фото агшнаас сонирхоно уу.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон монголын баг тамирчид: Туялзуур сэлэмчин, тулаанч Э.Баярбат, Б.Батхүлэг, Э.Орхон, Ж.Энхжаргалан, С.Бат-Ерөөл, Б.Цэнгэл, Б.Баттөмөр, Ю.Ариунзаяа нарын тамирчид эх орноо төлөөлөн оролцлоо
Дэлхийн хамгийн сонгодог спортуудын нэг туялзуур сэлэмний спорт нь XVI зууны үед баруун Европ тивд үүссэн түүхтэй. Үүнээс хойш урлаг, бие хамгаалах урлагийг хослуулан хөгжсөөр өнөөгийн боловсронгуй хэлбэрийг олсон юм.
1896 онд улс түмний эв найрамдлыг бэлгэдсэн олимпийн наадам анх удаагаа Грекийн Афин хотноо зохион байгуулагдахад албан ёсны хөтөлбөрт нь багтсанаас хойш бүх олимпийн наадамд багтжээ.
Монголын туялзуур сэлэмний холбоо байгуулагдаад гурван жил болж байгаа ч чамгүй амжилт үзүүлж ази болон дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцлоо. Олимпийн жил давхцаж байгаа энэ жил лигийн анхны тэмцээнийг зохион байгуулж байгаа юм байна. Лигийн тэмцээн тавдугаар сарын 25-нд өндөрлөх аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна