Lady Gaga-н солонгос фэнүүд

2012 оны 4 сарын 28

АНУ-ын нэрт дуучин Lady Gaga өнгөрсөн 22-ны өдөр БНСУ-д ирсэн билээ. Тэрбээр “The Born This Way Ball Global Tour” тоглолтоо өчигдөр Сөүл хотын Чамшил дахь цэнгэлдэх хүрээлэнд хийсэн юм. Тоглолтын өмнө түүний фэнүүдийн зургийг хүргэж байна.
Дуучин Лэди Гага өнөөдөр 16.00 цагт хувийнхаа онгоцоор Сингапур руу нислээ. Түүний 1 цаг 40 минутийн тоглолтыг 40 мянган хүн үзсэн байна.
АНУ-ын нэрт дуучин Lady Gaga өнгөрсөн 22-ны өдөр БНСУ-д ирсэн билээ. Тэрбээр “The Born This Way Ball Global Tour” тоглолтоо өчигдөр Сөүл хотын Чамшил дахь цэнгэлдэх хүрээлэнд хийгээд өнөөдөр Сингапур улсыг зорьсон аж.
Lady Gaga өмнө нь цомгийн сурталчилгааны ажлаар 2009 онд Өмнөд Солонгост очиж байсан юм. Харин энэ удаад Сөүл хотын Чамшил дахь цэнгэлдэх хүрээлэнд “The Born This Way Ball Global Tour” тоглолтоо хийлээ.
Тоглолтын өмнө түүний фэнүүдийн зургийг хүргэж байна.
Лэди Гагагийн концерт Солонгос залуусыг хааш нь дуудаж байна гэсэн асуулт энэхүү тоглолтыг үзэхээр ирсэн фэнүүдээс нь харагдаж байгааг интернетийн ертөнцөд нэгэн дуулианыг дэгдээгээд байна.
Солонгос улс бол Америк, Европийн аль нэгэн орны нэгэн биш. Энэ улс бол Ази тивд буй эдийн засгийн хөгжилтэй, өөрийн гэсэн соёлтой тэргүүлэх орны нэг.
Гэвч Лэди Гагагийн тоглолтонд ирэгсэд байж боломгүй, утга учиргүй хувцаслалт, урсаж буй цус, садар самуунд дуудахаар задгай хувцаслан ирж, ирээдүйн эх орныхоо хөгжлийг удирдан чиглүүлэх залуусын өмнөөс эцэг эхчүүд нь харамсаж байгаа илэрхийлээд байгаа аж.
Тоглолтын өмнө Гагагийн тоглолтын эсэргүүцсэн иргэд ч уриа лоозонтой зогсож байлаа.
Ёс заншлаа мартаж үндэсний Ханбук хувцсаа өмсөж ирсэн тэд олон иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа ажээ.
Дуучин Лэди Гага тоглолтоороо харамсахгүй хэмжээний мөнгө хийгээд буцаж байгаа бол Солонгос залуус нэг орой толгойдоо хоосон хий мөрөөдөл, элдэв хувцасны цуглуулгатай хоцорч буй энэхүү үйл явдал, хэд хоног интернэт хэрэглэгчдийн ярих сэдэв байх бололтой.
АНУ-ын дуучин Лэди Гага энэ оны анхны аялан тоглолтоо БНСУ-ын Сөүл хотоос эхлэх гэж байгаа билээ. Гэвч тус улсын хуучинсаг үзэлтэй христийн шашинтнууд түүний тоглолтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тоглолтын өмнө ч түүний тоглолтыг эсэргүүцсэн бурхандаа залбирч буй охид.
Тэдний үзэж буйгаар Лэди Гага гомо секс, порнограф сурталчилдаг гэнэ. Тиймээс энэ нь нийгэмд муу үлгэр дууриал болно гэж христийн бурангуй шашинтнууд үзэж байгаа бөгөөд тэд Гагаг Сөүлд ирсэн цагаас сүмд эсэргүүцлийн мөргөл үйлдсээр байгаа аж.
Лэди Гагаг дөрөвдүгээр сарын 23-нд тоглолт болох Сөүлийн Чамшил дахь цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирээд байна.
Лэди Гагаг Сөүл хотын аль нэг хэсэгт харсан иргэд авсан зургаа интернэтэд тавьсаар байна. Тэрээр өчигдөр Кангнам дүүрэгт байх нэгэн Йогийн дасгалын төв дээр ирж хичээллэсэн ба энэ үедээ 30 см орчим өмндөр өсгийт өмсөж иржээ.
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 22-нд дуучин Lady Gaga хүрэлцэн ирээд байна.
Тэрбээр Кимпогийн олон улсын нисэх буудалд хувийн онгоцоор очсон байна. Өвөрмөц сонин стиль, хувцаслалтаар үргэлж олны анхаарлын төвд байдаг дуучин бүсгүй энэ удаад ч солонгос фенүүддээ зориулж, жирийн бус гоёл сонгожээ. Тэрбээр онгоцноос буусан бүтэн гурван цаг фэнүүдээ хүлээлгэж ийнхүү гарч ирж байгаа нь. 2012.04.22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна