Samsung Galaxy S III

2012 оны 5 сарын 7

1.4GHz Samsung Exynos 4 Quad процессортой. Энэхүү шинэ процессор нь өмнөх үеийн процессороос 2 дахин хурдан, 20 хувь бага цахилгаан зарцуулдаг давуу талтай.
4.8 инчийн хэмжээтэй SUPER AMOLED HD 1280x720 нягтаршилтай мэдрэгч дэлгэцтэй
“AllShare Cast” боломжийг ашиглан Galaxy S III-аа wireless сүлжээгээр дамжуулан телевиз дээрээ ашиглах боломжтой байна.
Galaxy S III-ийн хамгийн том давуу тал болох “S Beam” боломж нь ижилхэн Galaxy S III барьсан хэрэглэгчид хоорондоо 1GB хэмжээтэй мэдээллийг 3-хан минутанд солилцох боломжийг олгож байна.
Ингэснээр 10MB орчим хэмжээтэй дууг солилцоход 2 секунд хангалттай.
Сонирхолтой нь энэ үйлчилгээг ашиглахад 3G, LTE, Wi-Fi-ийн сүлжээ хэрэггүй. Зүгээр л 2 утас хоорондоо ойрхон байхад л мэдээллээ солилцох боломжтой.
Android Ice Cream Sandwich 4.0.4 үйлдлийн систем
Хойд камер 8 мегапиксэл, урд камер 1,9  мегапиксел
Зураг авах үед ажиглагддаг гацалтыг байхгүй болгосон нь онцлог давуу тал болж байна. Мөн үүгээр ч дуусахгүй 20 зургийг нэг доор авах “Best Photo” гэдэг нэмэлт боломжтой болсон байна.
iPhone утасны Siri үйлчилгээтэй төстэй “S Voice” програмтай болсон байна.
Хэн нэгэнрүү мессеж бичиж байх явцдаа утасаа өргөөд чихний ойролцоо өргөхөд “Direct Call” ажиллаж тухайн дугаарлуу шууд дуудлага хийнэ.
“SmartStay” нэртэй шинэ боломжийг гаргаж ирсэн нь ном унших, кино үзэх зэрэг үйлдлийн явцад дэлгэц амрахаас сэргийлнэ
Buddy Photo Share нэртэй бас нэг боломж нээгдсэн нь ойр дотны хүмүүсийн царайг таниулаад тэдний зураг орсон зургуудийг тухайн хүмүүсрүү автоматаар илгээх боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна