В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч боллоо

2012 оны 5 сарын 8

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Кремлийн ордонд тангараг өргөснөөр өчигдөрөөс эхлэн тус улсын Ерөнхийлөгч боллоо. В.Путин ийн дөрвөн жилийн дараа Кремльд эргэн ирж байна. Хуучин КГБ-ын тагнуул өнгөрсөн гуравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд дуулиантай ялалт байгуулснаар ОХУ-ын ерөнхийлөгчөөр гуравдахь удаагаа сонгогдсон билээ.
ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу зургаан жил ерөнхийлөгчийн бүрэн эрх эдлэхээр болсон В.Путин Жосеф Сталинаас хойш хамгийн олон жил төрийн эрх барьж буй удирдагч болж байгаа аж.
Хаант Орос улсын хаадын сууж байсан Кремлийн ордонд В.Путин гуравдахь удаагаа тангараг өргөж байгаа нь энэ юм.
Өнгөрсөн ням гаригт В.Путины тангараг өргөх ёслолыг эсэргүүцсэн 20 мянган жагсагч цагдаа нартай тулгарсан юм. Москва хотын цагдаа нар жагсагчдын эсрэг нулис асгаруулагч, бороохой хэрэглэж, 400 гаруй хүнийг баривчилсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна