“Big-O” усан шоуны фото агшин

2012 оны 5 сарын 11

БНСУ-ын Ёсү дахь Олон улсын үзэсгэлэн худалдааны төвийн нээлтээ өнөөдөр /05.12/ боллоо. Дэлхийн хамгийн анхны усаар бүтээсэн киног үзүүлэх гэж байгаа үзэсгэлэнгийн хамгийн үзүүштэй үзмэрийн нэг болох “Далайн охин” нэртэй усан кино нь Ёсү дахь далайн эрэг дээр байгуулсан Big-O нэртэй усан цэцэрлэгт хүрээлэнгийн голд байрлуулсан 70 метр өндөр хүртэл цацрах 43 метр диаметртэй усан дэлгэц дээр гарах аж.
БНСУ-ын Пусан хотын Ёсү дахь Олон улсын үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Дэлхийн хамгийн анхны усаар бүтээсэн киног үзүүлэх гэж байгаа үзэсгэлэнгийн хамгийн үзүүштэй үзмэрийн нэг болох “Далайн охин” нэртэй усан кино нь 43 метр диаметртэй усан дэлгэц дээр 3D хэлбэрээр гарах аж.
Гурван сар үргэлжлэх /93 хоног/ тус үзэсгэлэнд дэлхийн 104 орон оролцож байна.
Үзэсгэлэнгийн хамгийн үзүүштэй үзмэрийн нэг болох “Далайн охин” нэртэй усан кино нь Ёсү дахь далайн эрэг дээр байгуулсан Big-O нэртэй усан цэцэрлэгт хүрээлэнгийн голд байрлуулсан 70 метр өндөр хүртэл цацрах 43 метр диаметртэй усан дэлгэц дээр гарах аж.
Зочдод 693 туслагч бүсгүйчүүд үйлчлэх юм байна. Үзэсгэлэнг ойролцоогоор долоо сая иргэд үзнэ гэж үзэж байгаа аж.
Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэнд оролцохоор дэлхийн 20 улсын 500-гаад сэтгүүлч нар хүрэлцэн ирээд байгаа юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна