Амсаад үз, дараа нь яахын аргагүй дурлах болно

2012 оны 5 сарын 16

Манай улсад дарсны соёлтой хэрэглээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа энэ үед Дэлхийд алдартай дарс импортлогч “Ноён Уул- Эрдэнэ” ХХК хэрэглэгчиддээ зориулан үргэлж шинэлэг, өвөрмөц амттай дарснуудыг таниулж, худалдаанд гаргадаг билээ. Тэгвэл энэ удаад Франц улсын Луа нутгийн Совён дарсыг үйлдвэрээс нь шууд оруулж ирсэн байна.
Манай улсад дарсны соёлтой хэрэглээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа энэ үед Дэлхийд алдартай дарс импортлогч “Ноён Уул- Эрдэнэ” ХХК хэрэглэгчиддээ зориулан үргэлж шинэлэг, өвөрмөц амттай дарснуудыг таниулж, худалдаанд гаргадаг билээ.
Тэгвэл энэ удаад Франц улсын Луа нутгийн Совён дарсыг үйлдвэрээс нь шууд оруулж ирсэн байна.
“Ноён Уул Эрдэнэ” компани 1996 онд байгууллагдснаасаа хойш дэлхийн 15 гаруй орны 300 гаруй нэр төрлийн дарсыг үйлдвэрээс нь шууд эх орондоо оруулж ирэн, Монголчууддаа жинхэнэ брэнд дарсны амт чанарыг мэдрүүлсээр ирсэн билээ.
Мөн жил бүр харилцагчиддаа зориулан, шинэ төрлийн дарсыг онцлон таниулсан дарстай оройн зоогийг зохион байгуулдаг. Харин энэ удаагийн дарстай оройн зоог болж өнгөрсөн бөгөөд Франц улсын Совён дарсыг албан ёсоор оруулж ирж буйгаа хэрэглэгчиддээ таниуллаа.
Уг үдэшлэгт Совён дарсыг үйлдвэрлэгч, дарсны мэргэжилтэн, судлаач Пьер Жан Совён уригдан ирж, дарсныхаа онлог, шинж чанар, түүхийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Совён дарсны үйлдвэрийн эзэн, дарсны мэргэжилтэн, судлаач Пьер Жан Совён. Совён дарсыг үйлдвэрлэгч Пьер Жан Совён нь Бордо нутгийн дээд сургуулийг дарс судлаач мэргэжлээр төгсч, дараа нь Австрали, Америк улсуудад дарсны судалгаагаар ажиллаж байжээ.
Харин одоогоор Совён дарсны үйлдвэрийн дөрөвдэх үе залгамжлагч болон, гэр бүлийнхээ бизнесийг өргөжүүлэн ажиллаж байгаа юм байна. Уг дарсны үйлдвэр нь 1935 онд байгуулагдсан бөгөөд Францын хойд хэсэгт Луа хэмээх ургацын томоохон бүс нутагт үйлдвэрлэлээ явуулдаг юм.
Луа бүс нутагт 69-н ургац хураалтын зөвшөөрөгдсөн газар байдгаас бүгдэд нь ургац тариалалтаа явуулдаг ажээ. Луа нутгийн өвөрмөц уур амьсгалтай бүс нутагт үйлдвэрлэдэг Совён дарсны гол онцлог нь Монголчуудын голчлон хэрэглэдэг хоол хүнс болох махтай хамт хүртэхэд тохиромжтой юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна