”Роллан Гаррос -2012”

2012 оны 5 сарын 29

Талбайн теннисний оны хоёрдахь “Их дуулга” болох “Ролланд Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээн тавдугаар сарын 27-нд эхэллээ. Тус тэмцээнд дэлхийн бүх шилдэг теннисчид оролцож байгаа бөгөөд тэмцээн зургадугаар сарын 10-нд өндөрлөнө. Тэмцээний фото агшинг сонирхоно уу.
Шороон талбайн хаан хэмээгдэж буй Испаний Рафаэль Надаль Францын нээлттэй тэмцээний долоо дахь цом, “Их дуулга”-ын 11 дэхь цомоо хүртлээ. Тэрбээр өчигдөр болсон оны хоёрдахь “Их дуулга” болох “Францын нээлттэй тэмцээн”-ий шигшээ тоглолтод дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковичийг 6:4, 6:3, 2:6, 7:5-ийн харьцаагар буулган авлаа.
Энэхүү тоглолт ням гаригийн шөнө болох байсан ч борооны улмаас хойшлоод байсан ч өчигдөр үргэлжлэн явагдаж Надалийн ялалтаар өндөрлөв. Надаль Францын нээлттэй тэмцээний долоо дахь цомоо хүртсэнээр тус тэмцээнд долоон удаа түрүүлж байсан (1974-75, 1978-81) домогт Бьорн Боргагийн амжилтыг давтсан байна.
Рафаэль Надаль 2005 оноос тус тэмцээнд түрүүлээд байсан бөгөөд 2009 оны дөрөвдүгээр тойрогт Шведийн Содерлингт ялагдаж тэмцээнийг орхиж байжээ. Гэсэн ч тэрбээр сүүлийн гурван жил дараалан түрүүлж тус тэмцээний долоо дахь түрүү, “Их дуулга”-ын 11 дэхь цомоо хүртлээ.
"Францын нээлттэй тэмцээн"-ий эрэгтэйчүүдийн аваргын төлөөх тоглолт борооны улмаас хойшлоод байна. Тэмцээнийг Надаль 6:4, 6:3, 2:6, 1:2-оор илүүрхэж байна. 2012.06.11
Францын Парис хотноо талбайн теннисний оны хоёр дахь “Их дуулга” болох "Роллан Гаррос" буюу Францын нээлттэй тэмцээн тавдугаар сарын 27-нд эхэлсэн билээ. Тэмцээний 14 дэх өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргаар ОХУ-ын теннисчин Мария Шарапова шалгарлаа. 2012.06.10
Тэрбээр шигшээ тоглолтод Италийн Сара Эрринаг хоёр үеийн турш 6:3, 6:2-ийн харьцаагаар буулган авч “Их дуулга”-ын дөрөв дэх цомоо гардсан байна.
Тус тэмцээнд 21-т эрэмбэлэгдэн тоглосон Италийн Сара Эррина "Их дуулга"-ын оргил амжилтаа үзүүллээ. Тэрбээр шигшээд шалгарахдаа 2008 оны аварга Сербийн Анна Иваннович, 2009 оны аварга ОХУ-ын Светлана Кузнецова, Германы Кербер (10), өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээний аварга Австралийн Саманта Стосур (6) нарын шилдэгүүдийг буулган авсан билээ.
Тэрбээр 2004 онд “Уимбльдон”, 2006 онд Америкийн нээлттэй тэмцээн, 2008 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн бөгөөд ийнхүү "Их дуулга"-ын дөрвөн цомыг бүгдийг нь өөрийн болгож байна. Мөн тэрбээр WTA-ын чансааг дахин тэргүүлэх болж байгаа юм.
Тэрбээр мөн хосын төрөлд тэргүүлж “Их дуулга”-ын хосын анхны цомоо хүртсэн юм. Нутаг нэгт Винситэй хослон тоглосон түүний хувьд тус тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдэн тоглосон бөгөөд 340 мянган еврогийн шагнал хүртэж чансааны 2000 оноо хүртсэн байна.
Дэлхийн чансааны хоёрт эрэмбэтэй Испаний Рафаль Надаль “Их дуулга”-ын арван цом хүртэхдээ Францын нээлттэй тэмцээнээс зургаан том цом хүртээд байгаа билээ. Дэлхийн тэргүүн теннисчин Жокович “Их дуулга”-ын таван цом хүртэхдээ Францын нээлттэй тэмцээнд түрүүлж чадаагүй байна.
111 дэхь жилдээ зохиогдож буй “Ролланд Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович болон Испаний Рафаэль Надаль нар шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн цомын төлөө ОХУ-ын Мария Шарапова, Италийн Сара Эррина нар өрсөлдөх билээ. Мария Шарапова шигшээд шалгарсанаар дэлхийн тэргүүн теннисчин болж байгаа билээ. “Их дуулга”-ын гурван түрүүт (2004 оны “Уимбльдон”, 2006 оны “Америкийн нээлттэй тэмцээн”, 2008 оны “Австралий нээлттэй тэмцээн”) тэрбээр 2005 онд дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртэж байсан байна.
Эмэгтэй хосын төрөлд Италийн Сара Эррина, Винси нар ОХУ-ын хос Мария Кириленко, Надия Петроваг 4:6, 6:4, 6:2-аар буулган авч “Их дуулга”-ын хосын анхны цомоо хүртлээ. Хосын төрлийн аваргууд 340 мянган еврогийн шагнал хүртэж байгаа бөгөөд чансааны 2000 оноо авсан байна. Италийн хосууд тус тэмцээнд дөрөвт, ОХУ-ын хосууд долоод эрэмбэлэгдэн тоглосон байна. 2012.06.09
Холимог хосын төрөлд Энэтхэгийн хос болох Мизра, Бхупати нар Польш, Мексикийн хос Янс-Игнацик, Ганзолис нарыг 7:6, 6:1-ээр буулган авсан байна. Энэхүү тоглолт нэг цаг 15 минут үргэлжилсэн бөгөөд холимог хосын аваргууд 100 мянган ам.долларын шагнал хүртжээ.
Эрэгтэйчүүдийн хувьд хагас шигшээ тоглолтод мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар “Их дөрвөл” буюу топуудаас Энди Муррейг Испаний Дэвид Феррер орлож байгаа билээ. Дэвид Феррер 1/8-ийн тоглолтод илүүрхэж (6:4, 7:6, 6:3, 6:2) Энди Муррейг нутаг буцаасан юм.
Талбайн теннисний оны хоёр дахь “Их дуулга” болох “Францын нээлттэй тэмцээн”-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд ОХУ-ын Мария Шарапова, Италийн Сара Эррина нар шалгарлаа. 2012.06.06
Хагас шигшээ тоглолтод ОХУ-ын Мария Шарапова Чехийн Петро Квитоваг 6:3, 6:3-аар илүүрхэн ялалт байгуулав.
Италийн Сара Эррина Австралийн Саманта Стосур 7:5, 1:6, 6:3-ийн харьцаагаар буулган авч шигшээд шалгарлаа.Тус тэмцээнд 21-т эрэмбэлэгдэн тоглож буй Италийн Сара Эррина Сербийн Анна Иваннович (13), ОХУ-ын Светлана Кузнецова (26), Германы Кербер (10) нарын шилдэг теннисчдийг буулган авч хагас шигшээд өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээний аварга Австралийн Саманта Стосурийг буулган авч карьерийнхаа оргил амжилтыг үзүүллээ.
Тэмцээний 12 дахь өдөр буюу 06.07-ны өдөр Испаний Дэвид Феррер Их Британы Энди Муррейг 6:4, 7:6, 6:3, 6:2-ийн харьцаагаар буулган авч хагас шигшээд шалгарлаа. Энэхүү тоглолт гурван цаг 45 минут үргэлжилсэний эцэст Феррер ялалт байгуулсан байна. 2003 оноос мэргэжлийн теннисний гараагаа эхэлсэн Феррер өдгөө дэлхийд зургаад эрэмбэлэгдэж буй ч “Их дуулга”-д хамгийн өндөр амжилтаа үзүүллээ.
Олонхийн таамаглаж байснаар “Их дөрвөл” буюу дэлхийн чансааг тэргүүлж буй топуудыг хагас шигшээд үлдэнэ гэж таамаглаж байсан ч Дэвид Феррер илүү байж Энди Муррейг нутаг буцаалаа. Феррер хагас шигшээд нутаг нэгт “Их дуулга”-ын арван түрүүт Рафаэль Надальтай тоглох билээ.
Өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Хятадын На Ли чансааны 142-т эрэмбэлэгдэж буй Казакстаны Ярослав Шведовад 6:2, 2:6, 0:6-ийн харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа. ОХУ-ын Ярослав Шведова Казакстан улсын нэрийн өмнөөс тоглож байгаа бөгөөд тэрбээр хосын төрөлд ч шигшээ наймд шалгараад байна. 2012.06.05
Эмэгтэйчүүдийн хувьд нэг, хоёрдугаар тойргоос эгч, дүүс Уильямсууд хасагдаад байсан бол тэдний араас Францын Марион Бартоли, Сербийн Елена Янкович, Италийн Франческо Скьявоне нарын шилдэгүүд тэмцээнээ дуусгаад байсан билээ. ОХУ-ын Светлана Кузнецова Италийн Сара Эрранид 0:6, 5:7-гоор ялагдаж тэмцээнээ дуусгалаа. 2012.06.05
Наймны нэгийн шигшээд Францын Жо Уильфред Цонга Жоковичид ялагдлаа.
“Их дуулга”-ын 16 түрүүт Швейцарийн Рожер Федерер чансааны 106-д эрэмбэлэгдсэн Белгийн Дэвид Гоффинийг 5:7, 7:5, 6:2, 6:4-ийн харьцаагаар буулган авлаа. 22 настай Белгийн залуу од Гоффин анхныхаа "Их дуулга"-д оролцож дөрөвдүгээр тойрог хүрэхдээ Чехийн Радек Штепаник (27) Швапхик, Францын Клемано (109), Польшийн Кубет (49) нарын шилдэгүүдийг буулган авч Федерертэй оноолт таарсан байна. 2012.06.04
Федерер дараагийн тойрогт чансааны долоод эрэмбэлэгдэж буй Аргентиний Хуан Мартин Дель Потротой оноолт таарлаа. Хуан Мартин Дель Потро Чехийн Томаш Бердыхыг (9) 7:8, 1:6, 6:3, 7:5-ийн харьцаагаар буулган авсан байна. Федерер, Потро нарын хувьд 2009 оны Америкийн нээлттэй тэмцээний шигшээд таарч байхад Потро илүүрхэж анхныхаа "Их дуулга"-ын цомыг хүртэж байсан билээ. 2012.04.06
Жокович дөрөвдүгээр тойрогт чансааны 22-т эрэмбэлэгдсэн Италийн Андреаса Сэппиг дөрвөн цаг 18 минут тоглосны эцэст 4:6, 6:7 /5:7/, 6:3, 7:5, 6:3-аар буулгаж авлаа. Италийн Сэппи эхний хоёр сэтийг өөрийн болгосон ч сүүлийн гурван сэтэд ялагдал хүлээснээр тэмцээнээ дуусгалаа. Жоковичийг буулгах дөхсөн Итали эр ОХУ-ын Николей Даведенко (47) болон Испанийн Фернандо Вердассо нарын шилдэгүүдийг буулган авч Жоковичтой оноолт таарсан билээ.
Жокович дараагийн тойрогт чансааны тавд эрэмбэлэгдэж буй Францын Жо Уильфред Цонгатай учраа таарлаа. Цонга Швейцарийн Вавринкойг (18) 6:4, 7:6, 3:6, 3:6, 6:4-ийн харьцаагаар буулган авлаа. 2012.06.04
Эмэгтэйчүүдийн хувьд 2012 оны Австралийн нээлттэй тэмцээний аварга, дэлхийн тэргүүн теннисчин Беларусийн Виктория Азаренка чансааны 15-т эрэмбэлэгдсэн Словакын теннисчин Доминика Цибулковид хоёр үеийн турш 2:6, 6:7-аар ялагдал хүлээлээ.
Дэлхийн тэргүүн теннисчнийг буулгаж авсан Цибулкови дараагийн тойрогт чансааны зургаад эрэмбэлэгдсэн Австралийн тэргүүн теннисчин Саманта Стосуртой оноолт таарлаа. Цибулковигийн хувьд "Их дуулга"-ын ганцаарчилсан төрөлд хамгийн өндөр амжилтыг "Уимбльдон"-д үзүүлж байсан байна. Тэрбээр өнгөрсөн жилийн "Уимбльдон"-ы наймны нэгийн шигшээд шалгарсан ч ОХУ-ын Мария Шараповад ялагдаж (6:1, 6:1) байжээ.
Азаренкаг буулган авсан Цибулковигийн 1/8-ийн шигшээд өнгөрсөн жилийн Америкийн нээлттэй тэмцээний аварга Стосурт ялагдсан байна. 2012.06.05
Дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг Австралийн нээлттэй тэмцээнээс хойш эзэмшиж буй Азаренко тэмцээнээ дуусганаар Шараповад тэргүүн теннисчин хэргэмээ алдлаа. Шарапова цааш явсаар шигшээд шалгарсан билээ.
Нэгдүгээр тойрогт “Их дуулга”-ын 13 түрүүт АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс чансааны 111-т эрэмбэлэгдэж буй эзэн орны теннисчин Виржини Раззанод 6:4, 6:7, 3:6-аар ялагдсан. 2012.05.30
Хоёрдугаар тойргийн тоглолтод эгч Винус Уильямс Польшийн Агнешка Радванскад (3) 2:6, 3:6-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ. Винус тэмцээний дараа хэлэхдээ “Надад энэ бүгдийг дуусгавар болгоно гэхэд үнэхээр хүнд байна. Үргэлж би эмчид хандаж цааш тоглохыг хүссэн ч миний биеийн хүч хүрэхгүй нээ. Надад алхах бүрд хүнд байгаа энэ үед, бурхан минь би ингээд дуусгаж байгаагаа хэлэхэд хэцүү байна.
Теннисний спорт бол өөрөө мэргэжлийн хүнд спорт.Үргэлж залуу тоглогчид шинээр гарч ирж улам хүчтэй болж байгаа энэ үед хөгжөөн дэмжигчид надаас их зүйл хүсч байгаа ч цааш тоглоход улам хүнд байна. Ийм зүйл ямар ч спортод тохиолдож байдаг билээ. Надад одоо энэ бүгдийг дуусгах хугацаа болсон мэт санагдана” хэмээсэн байна.
Талбайн теннисний оны хоёрдахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн Парис хотноо үргэлжлэн явагдаж байна. 1891 оноос гараагаа эхэлж өдгөө 111 дэх удаагаа зохион байгуулагдаж тус тэмцээний тэмцээний шагналын сан 17,71 сая евро бөгөөд ганцаарчилсан төрөлд түрүүлсэн теннисчин 1,25 сая евро хүртэх билээ.
Францын Виржини Раззано АНУ-ын Серена Уильямсыг 4:6, 7:6, 6:3-ийн харьцаагаар буулган авлаа. Дэлхийн чансааны тавд эрэмбэлэгдэж буй, "Их дуулга"-ын 13 түрүүт АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс чансааны 115-т эрэмбэлэгдэж буй Раззанод ялагдсан нь нэгдүгээр тойргийн хамгийн том дуулиан боллоо.
Дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй ОХУ-ын теннисчин Мария Шарапова дэлхийн чансааны 78-д эрэмбэлэгдэж буй Румыний теннисчин Александру Каданцуг 6:0, 6:0-ийн харьцаагаар 48 минутад буулган авсан байна.
“Их дуулга”-ын хоёр түрүүт Австралийн нэрт теннисчин Лэвит Хьюитт нэгдүгээр тойрогт Словений Блаж Кавчичт 6:7, 3:6, 7:6, 3:6-ийн харьцаагаар ялагдаж хүлээлээ.
2003 оны “Америкийн нээлтэй тэмцээн”-ий аварга АНУ-ын нэрт теннисчин Энди Роддик (26) нэгдүгээр тойрогт Францын Николасу Маюд (40) 3:6, 3:6, 6:4, 6:2-аар ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Дэлхийн тэргүүн теннисчин Беларусын Виктория Азаренка хүндхэн тоглолтыг хийж хоёрдугаар тойрогт шалгарлаа. Тэрбээр нэгдүгээр тойрогт дэлхийн чансааны 105-д эрэмбэлэгдэж буй Италийн Альберто Бриантийг хоёр цаг гаруйн эцэст 6:7, 6:4, 6:2-аар буулган авлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна