Ананд дэлхийн аварга цолоо хамгаалав

2012 оны 5 сарын 31

Ананд дэлхийн аварга цолоо хамгаалав
Москва хотын “Третьяковын галейрей”-д Дэлхийн шатрын аварга цолны төлөө тулалдаж буй Энэтхэгийн их мастер Вишванатан Ананд, Израилын их мастер Борис Гельфанд нар өчигдөр (05.30) сүүлийн өргөө тавьлаа. 12 өргийн дараа 6:6 болж тэнцээд байсан тул ялагчийг хурдан тоглолтоор буюу "Тай , Бреак" системээр тоглуулж тодруулахаар болсон билээ. Ингээд дөрвөн өрөг тоглов.
Эхний өрөг тэнцээгээр өндөрлөсөн. Харин удаахь өрөгт дэлхийн аварга өрсөлдөгчөө хожсон билээ. Сүүлийн хоёр өрөгт шатарчид тэнцсэнээр Ананд дэлхийн аварга цолоо хамгаалж чадлаа. Түүний хувьд ийнхүү 2007 оноос хойш дэлхийн аварга цолыг эзэмшсээр байгаа юм. Хоёр тамирчны шагналын сан 2.55 сая доллар бөгөөд ялагч Ананд 60 хувь, Гел-фанд 40 хувийг нь авахаар болжээ.
Тавдугаар сарын 10-нд эхэлсэн Москва хотын “Третьяковын галейрей”-д эхэлсэн уулгүй тал дахь цусгүй тулаан дэлхий нийтийн анхаарлыг олон татсаны эцэст дэлхийн аварга В.Ананд илүүрхэж чадлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна