II Елизавета хаан ширээнд суусны 60 жилийн ой

2012 оны 6 сарын 10

Өнгөрч буй долоо хоногийн нэгэн содон үйл явдал бол Их Британи даяар хатан хаан II Элизабетагийн угсаа залгамжилсны 60 жилийн ойн баярын үйл ажиллагаа байлаа. Баярын арга хэмжээ зургадугаар сарын 2-4-ны хооронд дөрвөн өдөр үргэлжилсэн байна. Баярын фото агшнаас сонирхоно уу.
Хатан хаан Элизабета хунтайж Филип нар хөлөг онгоцоор аялж буй нь. II Елизаветагийн титэмлэх ёслол Лондоны Вестминстерийн их шавийн хошуунд 1953 онд болсон бөгөөд тэрээр хаан ширээнд суухдаа дөнгөж 26 настай байв. Одоо хатан хаан 86 настай, британи хаадын хамгийн ахмад настай нь болж байна.
Өнгөрч буй долоо хоногийн нэгэн содон үйл явдал бол Их Британи даяар хатан хаан II Элизабетагийн угсаа залгамжилсны 60 жилийн ойн баярын үйл ажиллагаа байлаа. Баярын арга хэмжээ зургадугаар сарын 2-4-ны хооронд дөрвөн өдөр үргэлжилсэн байна. Баярын фото агшнаас сонирхоно уу.
Ёслолын буудлага харж буй агшин. 2012.06.01
II Елизавета хаан ширээнд суусны 60 жилийн “очир алмазан ой”-г Их Британид тэмдэглэлээ.
хатан хаан гэр бүлийнхээ хамт алтадмал хөлөг онгоцоор Темза голоор зугаалахад мянган завь, хөлгийн флот дагалдав. Энэхүү нүсэр флотын цувааг Гиннессийн дээд амжилтын номонд бичигдэхээр бэлджээ.
1000 гаруй хөлөг онгоцыг хатан хааны ойд зориулан засварласан “Сприт Чартуэль” гэх хө­лөг онгоцтой хатан хаан толгойлон яв­сан юм. Зургаан цаг үргэлжилсэн уг ёс­лолын ажиллагаанд 20 мянган хүн хүн оролцож, 1,2 сая хүн ёслолыг үзэж сонирхжээ.
Хатан хаан Элизабета

Кембрижийн гүн, гүнгийн авхай болон хунтайж Харри нар Темза мөрөнд болсон усан парадыг үзэж сонирхож буй нь
II Елизаветагийн титэмлэх ёслол Лондоны Вестминстерийн их шавийн хошуунд 1953 онд болсон бөгөөд тэрээр хаан ширээнд суухдаа дөнгөж 26 настай байв. Одоо хатан хаан 86 настай, британи хаадын хамгийн ахмад настай нь болж байна.
х Британи үн­дэс­ний далбаа болон баярын гоёлд жи­вэн дэлгүүрийн цонхууд “юнион-жэк” ба хатан хааны зургаар дүүрэн байна.
Букингемийн ордны дэргэд II Елизаветагийн хаанчлалын 60 жилийн ойд зориулсан нүсэр концертын тоглолтоор ойн арга хэмжээний гурав дахь өдөр буюу зургадугаар сарын 06-нд болов. Гялбаа болсон хатан хаан хөвгүүд, ач нарынхаа хамт концертыг үзлээ. Түүний нөхрийн бие тавгүй байснаас Эдинбургийн герцог энэ арга хэмжээнд оролцсонгүй.
Хатан хаанд зориулсан дуугаа Британий эзэнт улсын рыцариуд Пол Маккартни, Элтон Джон ба Клиф Ричард нар дуулав. Концертын 10 мянган тасалбарыг үнэгүйгээр сугалуулан тараажээ. Хатан хаан Викториягийн хөшөөний эргэн тойронд босгосон тайзнаа Стиви Уандер, Кайли Миноуг, Робби Уильмс, Ширли Бэсси зэрэг цуутнууд дараалан гарч ирсэн байна.
ТОглолтын төгсгөлд хатан хаан Элизабета гэр бүлийн хамт тайзан дээр гарч иржээ. Чарльз хунтайж ээжийнхээ нэрийн өмнөөс тоглолтонд оролцсон бүх уран бүтээлчид болон үзэгч олондоо талархаж буйгаа илэрхийлээд аавдаа түргэн эдгэрэхийг ерөөлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна