“Майами Хит” аваргын төлөө тоглоно

2012 оны 6 сарын 11

NBA-гийн 2011-2012 оны улирлын плей-оффын бүсийн аваргын төлөөх тоглолт өндөрлөлөө. “Дорнод”-ын аваргын төлөөх цуврал “Үхлийн” хэмээх долоо дахь тоглолтоор шийдэгдэж, орчин цагийн “Их гурвал”-тай “Майами Хит” ялалт байгуулснаар NBA-гийн аваргын төлөө залуу “Их гурвал”-тай “Оклахома Сити Тандер”-тай хүч үзэхээр боллоо. 2012.06.09
БОСТОН- МАЙАМИ 88:101 (27:23, 26:23, 20:27, 15:28) Цуврал 3:4 (2012.06.09)
Бостон: Р.Рондо 22 оноо + 10 самбар+14 дамжуулалт, П.Пирс 19 оноо, Б.Басс 16 оноо+5 самбар, Р.Аллен 15 оноо, К.Гарнетт 14 оноо+7 самбар 2012.06.09
Майами: Л.Жеймс 31 оноо+12 самбар, Д.Уэйд 23 оноо + 6самбар+6 дамжуулалт, Ш.Баттьер 12 оноо, М.Чалмерс 9 оноо+7 самбар 2012.06.09
Флорида мужийн “American Airlines Arena”-д болсон долоо дахь тоглолтыг 20114 үзэгч үзэж сонирхсон бөгөөд сул суудал үлдээгүй гэж хэлж болно. “Бостон Селтикс” тоглолтыг тун эрч хүчтэй эхлүүлж, эхний хагаст 53:46-гаар давамгайлсан. Гуравдугаар үед талбайн эзэд 27 оноо түүж, 20-ыг алдснаар 73:73-аар өндөрлөсөн юм. 2012.06.09
Харин төгсгөлийн үед орчин цагийн “Их гурвал” гайхалтай гар нийлж, өрсөлдөгчөө 101:88-аар буулган авснаар NBA-гийн аваргын төлөө хоёр дахь жилдээ дараалан өрсөлдөхөөр боллоо. 2012.06.09
Тус тоглолтод талбайн эздээс Леброн Жеймс 31 оноо авч, нөхдөө тэргүүлсэн. Тэрбээр плей-оффт долоон тоглолт дараалан 30-аас дээш оноо авч, домогт сагсан бөмбөгч Уилт Чемберлений амжилтыг эвдлээ. “Лейкерс”-ийн алдарт сагсан бөмбөгч асан Элжин Бэйлор плей-оффт 13 дараалан 30-аас дээш оноо авч байв. 2012.06.09
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна