Орос-Польшийн тоглолтын үеэр үймээн гарав

2012 оны 6 сарын 14

Варшав хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн болсон (06.13) Польш, ОХУ-ын тоглолтын өмнө хоёр багийн хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэжээ. Хөөрсөн хөгжөөн дэмжигчид тоглолтын өмнө цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа цугларч, мөргөлдөхийг завдсан ч үүнийг Варшавын 6000 цагаад даамжруулалгүйгээр хүчээр тараасан байна. Энэ үеэр 100 гаруй хүн баривчлагдсан бөгөөд эмнэлэгийн ажилтнуудын мэдээлснээр бэртсэн 11 хүний амь насанд хүрэх аюул учраагүй гэнэ.

Үүнээс болж Польш, ОХУ-ын тоглолт хойшлогдох тухай яригдаад амжсан. "Евро-2012"-ын үеэр цагдаагийн бие бүрэлдэхүүн байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд хэсэг бүрт эргүүлийн цагдаа нарыг гаргаж, цагдаагийн камеруудаар тогтмол хяналт тавьж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна