NBA: “Майами” “Оклахома” 1:1

2012 оны 6 сарын 15

Майами өнөөдрийн тоглолтод ялалт байгуулснаар цувралын харьцааг 1:1 болголоо. Леброн Жеймс энэхүү тоглолтод 30+ оноо авлаа. Дараагийн гурван тоглолтууд Майамигийн талбайд болно. (06.18, 06.20, 06.22)
NBA-гийн 2011-2012 оны улирлын аваргын төлөө “Дорнод”-ын аварга “Майами Хит” “Өрнөд”-н аварга “Оклахома Сити Тандер” шалгараад байсан бөгөөд тэд эхний тоглолтоо (06.13) “Оклахома Сити Тандер” багийн талбай дээр хийж Кевин Дюрант тэргүүтэй Оклахомагийн ялалтаар (115:94) өндөрлөсөн. Улмаар хоёр дахь тоглолт өнөө өглөө болж зочин баг Майамигийн ялалтаар (100:96) өндөрлөв.
Дараагийн гурван тоглолтууд Майамигийн талбайд болно. (06.18, 20, 22)
Леброн Жеймс энэхүү тоглолтод 30+ оноо авчээ. Тэрбээр өмнө 10 удаа шигшээд тоглохдоо нэг ч удаа 30 оноонд хүрч байгаагүй бөгөөд ийнхүү хоёр тоглолт дараалан 30-аас дээш оноо аваад байна.
“Майами” “Оклахома” 100:96 (27:15, 28:28, 23:24, 22:29). Миами Хит эхний хагаст Тандераас илүүгээ харуулж 48:34-өөр, гуравдугаар үед 78:67-аар илүүрхэв. Дөрөвдүгээр үед 98:96 буюу 2 онооны зөрүүтэй болсон ч цаг дуусахад 12,4 секунд байхад Тандерчуудад бөмбөг шилжихэд Кевин Дюрант дундын шидэлтээ алдсанаар 100:96-аар Майами ялалт байгууллаа.
Тус тоглолтонд талбайн эздээс Кевин Дюрант 32 оноо гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Рассель Уестбрүүк, Жэймс Харден нар тус бүр 20-иос дээш оноо авчээ. Харин зочин багаас Леброн Жэймс 32 оноо, 8 самбар бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Уэйд 24 оноо, Шон Баттиер, Крис Бош нар тус бүр 15-аас дээш оноо авчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна