Хоёр гүүрний дундах Цэцэрлэгт хүрээлэн

2012 оны 6 сарын 18

Зурагнаас өөр үзүүлэх зүйлгүй байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлжийн талбайнууд ашиглалтанд орж “ийм цэцэрлэгт хүрээлэн бий болох нь” гэх анхны төсөөлөл бий болж эхлэв. Олимпийн гудамж, Маршалын гүүрнээс зүүн тийш Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд хөндийд 670 га талбайд энэхүү Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бий болж байгаа бөгөөд Сүхбаатарын талбайгаас хоёр гаран километр яваад л очих аж.

Тооцоолол ёсоор энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь бүрэн ашиглалтанд орсноор Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг дангаар бүрдүүлэх гэнэ. Хүрээлэнд орох эхний зураглал 24 метр өргөн, 230 метр урт боржин чулуун зам, 40 метрийн голчтой усан оргилуур, мөн хоёр талаар эгнүүлэн суулгасан гацуур, хар мод зэрэг зулзаган моднууд алслан үзэгдэнэ.
Энэхүү Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлжийн ажил буюу 150 га талбайн төлөвлөлтийг хийсэн төдийгүй өнгөрөгч онуудаас нийт 55 га талбайд мод, бут, сөөг тарьж ургуулах, хамгаалалтын хашаа, төв хаалгыг барих ажлууд хийгдсэн байх аж.
Энд буй усан оргилуур нь үзүүлэнгийн зориулалтаар бага зайд байрлаж буй бөгөөд жинхэнэ байрлах газартаа суурилагдахдаа улсдаа битгий хэл Азид томд тооцогдох инженерийн байгууламж болохоор төлөвлөгдөж.
Удахгүй энд гүйлтийн болоод дугуйн зам баригдахаар төлөвлөгөө нь батлагдсан ба усалгааны систем нь ч суурилагдан ажиллаж эхэлжээ. Байгууллага хамт олон энэ хүрээлэнгийн тодорхой хэсгүүдэд хөрөнгө оруулалт хийж, өөрсдийн нэрэмжит талбай төгөл бий болгох боломжтой бөгөөд эхний байдлаар цагдаагийн алдрын талбай энд бэлэн болсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна