Ан Сан Сун Кий Европын айлчлал

2012 оны 6 сарын 19

Мьянмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи 20 гаруй жилийн дараа анх удаа (06.14) буурал Европт хөл тавьжээ. Тэрээр айлчлалаа Швейцарын Женев хотоос эхэлсэн байна. 2 долоо хоногийн турш Их Британи, Швейцари, Ирланд, Франц, Норвегид саатах аж. Зургадугаар сарын 16-нд Норвегийн Осло хотод очиж, 1991 онд өөрт нь олгосон Нобелийн “Энх тайвны төлөөх” шагналаа гардан авсан байна. 06.26-29-нд Парист айлчилж аялалаа өндөрлөх юм байна. 2012.06.20
Мьянмарийн парламентын гишүүн, Ардчилсан Лиг намын тэргүүн Аунг Сан Су Чи зургадугаар сарын 19-нд BBC-гийн оройн ярилцлаганд орсон байна. 2015 онд болох сонгуулиар ард түмнээ удирдах хүсэлтэй эсэхийг нь асуухад “Хэрвээ би ард түмнээ зөв чигт нь залж чадахаар бол, тийм ээ хүсч байна” гэж хариулсан байна.
23 жилийн турш улс төрийн мөрдлөг хавчлагад өртөж, гэрийн хорионд орж явсан Мьянмарийн парламентын гишүүн, Ардчилсан Лиг намын тэргүүн Аунг Сан Су Чи зургадугаар сарын 16-нд Норвегийн Осло хотод айлчлахдаа “Энх тайвны төлөөх” шагналаа гардан авчээ. 1991 онд өөрт нь олгосон Нобелийн Энхтайвны шагналаа 21 жилийн гардан авлаа.
Норвегийн олон улсын нисэх буудал дээр. 2012.06.15
1991 онд өөрт нь олгосон Нобелийн Энхтайвны шагналыг гардаж авч байгаа мөч. 2012.06.15 Осло хот
1988 оноос Европ айлчлаагүй байсан Аунг Сан Су Чи 2012.06.15
Европын шүтэн бишрэгч нарын хамт. 2012.06.14
Мьянмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи 24 жилийн дараа Тайланд улсад айлчилжээ. 2012.05.30
Тайланд улс. 2012.05.30
Bangkok хот 2012.05.20
Bangkok хот 2012.05.29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна