Итали - Герман 2:1

2012 оны 6 сарын 29

2012 оны онцлох үйл явдлын нэгт зүй ёсоор багтаж буй Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө өрсөлдөх багийн нэрс тодорлоо. Буурал тивийн аваргын төлөө тоглохоор Испанийн шигшээ эрхээ аваад байсан бол тэдний эсрэг Италийн баг өрсөлдөхөөр болов.

"Үхлийн" гэгдэх "В" хэсгийг 100 хувийн амжилтаар тэргүүлсэн Германы шигшээ багийг хагас шигшээд буулган авсан "Скуадра Аззури"-гийн баатар нь Гана гаралтай хөлбөмбөгч Марио Балотелли байлаа. Тоглолтын 20 дахь, залгуулаад 36 дахь минутад гоолдсоноор дубль хийсэн тэрбээр ийнхүү шигшээ багаа тивийн аваргын финалд хөтөлсөн юм.
Өрсөлдөгч багийнхаа нэг бус довтолгоог аюулгүй болгож, багаа аварсан Италийн хаалгач Буффон ч мөн тоглолтын "гол дүр" байлаа. 2:1 харьцаатай өндөрлөсөн тоглолтын нэмэлт цагт Германы шигшээ багийн тоглогч Месут Озил торгуулийн цохилтоор багийнхаа нэр төрийн гоолыг оруулсан. Албан ёсны уралдаан, тэмцээнд Италийн шигшээг хожиж үззэгүй "Германы машинууд"-ын хар цуврал үргэлжилж, түүх тэдний эсрэг хэвээр үлдэв.
"Евро-2012"-ын аваргын төлөөх тоглолт долдугаар сарын 2-ны 02.45 цагт болно. Испани vs Итали!!!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна