Ким Чен Ун-д зориулсан төрийн дуулал зохиогджээ

2012 оны 7 сарын 4

Хойд Солонгосын телевиз, радиогаар тус орны удирдагч Ким Чен Ун-д зориулж зохиогдсон шинэ төрийн дууллыг өдөрт хэд хэдэн удаа эгшиглүүлэх болжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын ”Ренхап” агентлаг даваа гаригт (07.02) мэдээлсэн байна. Уг дуулал нь “Ялалт өөд Урагшаа!” гэсэн нэртэй бөгөөд дууны сүүлийн хэсэгт Ким Чен Ун-ы өөрийн өвөө болох тус орны ард түмний эцэг хэмээн нэрлэгддэг Ким Ир Сен-ий төрсний 100 жилийн ойг тэмдэглэх үеэр хэлсэн үгийг оруулсан аж.
Хойд Солонгосын телевиз, радиогаар тус орны удирдагч Ким Чен Ун-д зориулж зохиогдсон шинэ төрийн дууллыг өдөрт хэд хэдэн удаа эгшиглүүлэх болжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын "Ренхап" агентлаг даваа гаригт (07.02) мэдээлсэн байна. Уг дуулал нь “Ялалт өөд Урагшаа!” гэсэн нэртэй бөгөөд дууны сүүлийн хэсэгт Ким Чен Ун-ы өөрийн өвөө болох тус орны ард түмний эцэг хэмээн нэрлэгддэг Ким Ир Сен-ий төрсний 100 жилийн ойг тэмдэглэх үеэр хэлсэн үгийг оруулсан аж.
Хойд Солонгосын хэвлэлийнхний мэдээлж байгаагаар оюутан залуус, ажилчид, цэргүүд гээд бүгд шинэ төрийн дууллаа баяртайгаар хүлээн авсан аж.
Өмнөд Солонгосын “Ренхап” агентлагийнхны мэдээлснээр энэ нь шинэ Удирдагч Ким Чен Ун-ы талаарх анхны томоохон сурталчилгаа болж байгаа юм гэж үзэж байгаа аж.
2011 оны 12-р сард түүний эцэг болох Ким Чен Ыр таалал төгссөний дараа түүний хүү болох Ким Чен Ун нь БНАСАУ-ын Удирдагч болж эцгийнхээг халааг залгасан билээ.
2011 оны 12-р сард түүний эцэг болох Ким Чен Ыр таалал төгссөний дараа түүний хүү болох Ким Чен Ун нь БНАСАУ-ын Удирдагч болж эцгийнхээг халааг залгасан билээ.
Хойд Солонгосын хэвлэлийнхний мэдээлж байгаагаар оюутан залуус, ажилчид, цэргүүд гээд бүгд шинэ төрийн дууллаа баяртайгаар хүлээн авсан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна