XXI зууны спорт давалгаа Монголд-Nissan JUKE

2012 оны 7 сарын 5

Сүүлийн үед Европ болон Азийн орнуудад шуугиан дэгдээгээд буй Nissan JUKE автомашиныг Монголд танилцуулах ёслолын ажиллагааг Моннис Моторс компани амжилттай зохион байгууллаа.
Сүүлийн үед Европ болон Азийн орнуудад шуугиан дэгдээгээд буй Nissan JUKE автомашиныг Монголд танилцуулах ёслолын ажиллагааг Моннис Моторс компани амжилттай зохион байгууллаа. Их хотын залууст маань үнэхээр л үгүйлэгдэж байсан автомашин болох нь харахыг хүссэн, сууж үзэхийг хүссэн зочдын сэтгэгдлээс харагдаж байсан юм.
Саяхан дэлхий нийтэд танилцуулагдсан ч өнөөдөр Монголд танилцуулагдаж байгаа нь биднийг эх дэлхийн хэмнэлтэй зэрэгцэн алхах болсны нэгэн нотолгоо болж байна. Nissan Juke-ийг энгийн сонирхогчийн нүдээр анх харахад л 90-ээд оны автомашины загвар өнөөгийхтэй харьцуулахад танк мэт байжээ гэж хэлэхэд буруудахгүй мэт.
Дэгжин загвартай, эрч хүчтэй спортлог шинжийг агуулсан хирнээ их хотын жолоодлогод маш тохиромжтой хэмжээ, ашиглалтын зөв харьцаа, маневарлах чадвар, огцом хурдавалт зэрэг нь энэ автомашиныг яахын аргагүй орчин цагийн автомашин болгосон байна. Эдгээр хэв шинжийг маш гярхай хослуулсан байдал нь Nissan Juke-ийг хамгийн олон хэрэглэгчийн шаардлагыг хангах чадвартай, үнэхээр универсал буюу олон боломжит машин болгож чаджээ.
Мөн 190 морины хүчтэй хөдөлгүүрэнд биендээ л бяртай спорт жолоодлогын хүч нуугдаж байдаг ба хамгийн бодитой EuroNCAP аргачлалаар шалгагдаж, 5 таван хошуу авснаараа хамгийн аюулгүй автомашинуудын нэг гэдгээ нотолсон байна.
Тус арга хэмжээ нь маш сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байсан бөгөөд ая дуугаа өргөсөн дуучин Анхаа эхнэр Халиунаадаа Nissan Juke автомашин бэлэглэх болсноо сюрприз байдлаар задалж түлхүүрийг нь бэлэглэсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө.
Ийнхүү залуусын маань хүсэн хүлээсэн Nissan Juke баяр наадмаас урьтаж Монголд орж ирснээр хямдралтай үнээр, санхүүгийн уян хатан нөхцлөөр худалдан авах боломжтой болох ба эхний 20 худалдан авагчид 1 жилийн үйлчилгээний эрх бэлэглэх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна