Азийн хүүхдийн V наадам

2012 оны 7 сарын 5

ОХУ-ын Якустк хотноо долдугаар сарын 4-15-нд болсон “Азийн хүүхдүүд” олон улсын V спортын наадамд оролцсон Монголын өсвөрийн тамирчид багийн дүнгээр 3-р байрт шалгарчээ. Спортын 18 төрлөөр өрнөсөн тус наадамд Монголын баг 103 тамирчны бүрэлдэхүүнтэй 16 төрөлд өрсөлдсөн юм. Ингээд есөн алт, есөн мөнгө, 24 хүрэл, нийт 42 медаль хүртсэн амжилтаар шар тивийн 26 орноос багийн амжилтаар гуравдугаар байрт шалгарсан байна. 2012.07.16
Самбо бөх (1 алт, 1 мөнгө, 4 хүрэл), чөлөөт бөх (2+2+4), жудо бөх (3+3+3), ширээний теннис (3+0+3), спортын гимнастик (0+1+1), бокс (0+1+2), шатар (1 мөнгө), буудлага (3 хүрэл), хөнгөнатлетик, даам тус бүр нэг хүрэл медаль хүртсэн бол энэхүү наадмын төрөлд багтсан мод таталтаар хоёр хүрэл медаль тус тус хүртэж нийт 42 медаль хүртсэн амжилтаар Азийн 26 орны багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа.
Шатрын дэд мастер Ү.Үүрийнтуяа 7 өрөг тоглосоноос нэг тэнцэж 5 хожсоноор мөнгөн медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн төрөлд Ц.Отгонбилэг (12 оноо), М.Бямбасүрэн (10 оноо) нар дөрөв, тавдугаар байр эзэлсэн байна.
Багийн дүнгээр Саха 1-р баг 100 (39+25+36), Казахстан 70 (19+16+35), Монгол 42 (9+9+24), Азербайжан 28 (12+10+6), Тайланд 19 (10+7+2) тус тус эзэлсэн байна.
Менген медаль хvртсэн боксчин Цэндбаатар
Шатрын төрөлд хүрэл медаль хүртсэн М.Нямжаргал
Спортын гимнастикийн тэмцээнд манай улсаас хөвгүүдээс спортын дэд мастер А.Жаргалсайхан, А.Энхтулга, охидоос спортын 1-р зэрэгтэй тамирчин Б.Мөнхсайхан нар өрсөлдлөө. Хөвгүүдээс Спортын дэд мастер А.Жаргалсайхан мөнгөн медаль хүртсэн байна.
Хөвгүүдийн багийг спортын гимнастикийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Алтантөгс дасгалжуулсан байна. Түүний шавь 2008 оны Сингапурын хүүхэд залуучуудын анхдугаар олимпийн аварга Г.Эрдэнэболд өмнөх хүүхдийн наадмаас хүрэл медаль хүртэж байжээ.
Хөнгөн атлетикийн төрөлд нэг хүрэл медаль хүртжээ. 2012.07.16
Волейболын баг
ОХУ-ын Якутск хотноо болж буй “Азийн хүүхдүүд” спортын V их наадамд Монгол улсаас спортын 16 төрөлд 103 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдрийн (07.13) байдлаар спортын найман төрөлд 30 гаруй медаль хүртсэн амжилтаар Сахагийн багийн ард хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Наадам долдугаар сарын 15-нд өндөрлөх билээ.
Өнөөдрийн (07.13) байдлаар yийт долоон алт, зургаан мөнгө, 17 хүрэл медальтайгаар хоёрдугаар байранд бичигдэж байна.
Чөлөөт бөх (2+2+4), Самбo бөх (1+1+4), Ширээний теннис (3+3+0) амжилтаар бусдыг тэргүүлсэн байна.
“Азийн хүүхдүүд” спортын V их наадмын чөлөөт бөхийн тэмцээн 07.09-нд өндөрлөсөн бөгөөд манай улсаас 12 тамирчин барилдаж нийт хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ. Чөлөөт бөхийн тэмцээний ерөнхий шүүгчээр урилгаар ОУ-ын шүүгч Б.Төмөрбаатар ажилласан байна. Монголын баг самбо, чөлөөт, буудлага зэрэг спортын терлvvдэд нийт 17 медаль хvртээд байна. 2012.07.13
Монголын баг самбо, челеет, буудлага зэрэг спортын терлvvдэд нийт 17 медаль хvртээд байна. 2012.07.13
Азийн хүүхдүүд спортын их наадмын шатрын тэмцээн өнөөдөр Якутын их сургууль дээр эхэллээ. Энэ тэмцээнд манай улсаас хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин өрсөлдөж байна. Шартын тэмцээн 7-р сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
ОХУ-ын Якутск хотноо болж буй Азийн хүүхдийн спортын наадмын самбо бөхийн 42 кг-д Баярхүүгийн Отгонцэцэг менген медаль хүртлээ. 2012.07.05
ОХУ-ын Якутск хотноо болж буй Азийн хүүхдийн спортын наадмын самбо бөхийн төрөлд нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна. 2012.07.05
Уг тэмцээнд 28 орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд манай улсаас 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. 2008 онд болсон наадмаас боксын дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт, хүүхдийн олимпийн аварга Г.Эрдэнэболд, жүдо бөхийн дэлхийн аварга Ж.Цагаанбаатар нарын олон алдартнууд төрөн гарч байсан түүхтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна