Краснодарын хязгаар үерт нэрвэгдэв

2012 оны 7 сарын 9

Оросын Краснодарийн хязгаарт болсон аймшигт үерээр наад зах нь 144 хүн амиа алдлаа. Бүс нутагт 320 байшин усанд живж, цахилгаан дамжуулах сүлжээнд тасалдал гарчээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Крымын районд гамшиг 96 хүнийг урсган амийг нь авч одов. Үүнээс өмнө бүсийн дотоод хэргийн яамны албанаас Крымын районд 92 хүний цогцос олдсон гэж мэдээллээ.
Үерийн улмаас 171 хүн амиа алджээ. ОХУ-ын Краснодар муж. 2012.07.08
Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас 2012.07.06-ны шөнө үер буужээ.
Краснодар мужийн Кримск хотод хамгийн олон буюу 159 хүн үерт живсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Үндэсний гашуудлын өдөр зарласан байна.
Иргэд үерт живсэн хүмүүсийн нэрсийг шалгаж байгаа нь
Үерт нэрвэгдсэн Краснодар муж одоо гэрэл цахилгаангүй, ундны усны нөөцгүй байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна