Европын хамгийн өндөр барилга Shard

2012 оны 7 сарын 9

Европын хамгийн өндөр “Shard” нэртэй цамхаг Лондон хотноо сүндэрлэлээ.
Энэхүү 310 метрийн өндөртэй тэнгэр баганадсан шилэн байгууламжийг барих ажлыг Катарын Үндэсний банк санхүүжүүлсэн байна. “Shard”-ийн эзэмшигч нь Катар улс болон тус улсын ерөнхий сайд, шейх Хамад Бин Жасем Тани гэнэ.
Уг цамхагийн дээд давхруудын нэгэнд байрладаг алсыг харах талбай руу ороход маш өндөр төлбөр болох ажээ. Лондон хотыг алсаас харахын тулд гэр бүлийн дөрвөн гишүүн дунджаар 140 доллар төлөх гэнэ. Тасалбар нь ирэх оны хоёрдугаар сараас зарагдаж эхлэх бөгөөд насанд хүрсэн хүн 40, хүүхэд 27 доллараар үзэх ажээ.
Харин энэ нь Эйфелийн цамхагтай харьцуулахад харьцангуй үнэтэй байгаа юм. Парисын цамхагт гарахад насанд хүрсэн хүн 17 доллар төлдөг гэнэ. Гэлээ ч цамхаг нээгдсэнээр 10 мянган ажлын байр бий болохоос гадна Лондон хотын оршин суугчид чөлөөтэй үзэх боломжтой болохоороо давуу талтай юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна