NASA ангараг гаригийн шинэ зургуудыг авлаа

2012 оны 7 сарын 10

NASA агентлагийн авсан Ангараг гаригийн зурагнууд. Орчуулсан Э.Анхтуяа
NASA-гийн Сансрын уудмыг судлах маш том эрдэм шинжилгээний багийнхан Ангараг гариг дээрх эргэн тойрны гадаргуугаас нийт 817 зураг авсан аж. Улаан нүдэн гариг хэмээн нэрлэгддэг Марс гаригийн зурагнуудыг толилуулж байна. нэгдүгээр зурагт сансраас авсан Марс гаригийн ер бусын гайхамшигтай гадаргуугийн зураг харагдаж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар дээрх зураг нь Марс гариг дахь газрын хөрснөөс уулын чулуулаг түрэн гарч ирч байгаа зураг аж.
Дээрх зураг NASA-гийн сансрын хайгуулын судалгааны баг оройны 4:30- 5:00 цагийн хооронд авсан понарам дуранд буусан Марс гаригийн зүүн талаас нь ажиглалт хийн түүний хэлбэрийг нь гарган авсан зураг юм.
Дээрх зураг нь 2012 оны дөрөвдүгээр сарын 26 ны өдрийн пүрэв гаригт авсан зураг бөгөөд экваторын шугам ын ойролцоох Марс гаригийн зөөлөн, лав маягийн гадаргуу харагдаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар сансрын уудмаас нарийвчлалтай авсан дээрх зурагт сүүлийн жилүүдэд тус гариг дээр галт уулын дэлбэрэлтийн ямар нэгэн ул мөр байгаа нь тодорхой болсон аж. Дээрх зураг нь сансрын хайгуулын баг анх удаа Марс гариг дээр дэлхийн гадаргуу дээр тохиолддог шиг үйл явдлыг олж илрүүлж байгаа нь энэ юм байна.
Дээрх зураг нь NASA-гийн сансрын хайгуулын баг өнгөрсөн гурван сарын 14 нд сансрын тойрог замаас авсан Марс гаригийн Хойд зүгийн Amazonis Planitia тэгш гадаргуугаас 20 километрийн зайтай орших салхины урсгалыг авсан байна.
Дээрх зураг нь Марс гаригийн баруун өмнөд хэсгийн гадаргуугаас долоогоос найман километрийн зайтай тэнгэрийн хаяаныны тусгалыг авчээ. Дээрх зургийг 2004 онд АНУ-ын Аризона мужийн Корнелл их сургуулийн судалгааны баг авсан байна.
Дээрх зураг нь Ангараг гаригийн өмнө зүг дэх бэлчирээс ус урсаж буй байдлыг харуулсан ба NASA-гийн судалгааны баг 2009 оны найман сарын арван тавнаас 2011 есдүгээр сарын хоёрон хүртэл Ангараг гариг дээрх урсах ийнхүү усны түвшинг судалсан аж.
Дээрх зургийг сансрын хайгуулын багийн тийрэлтэт хөдөлгөөнт онгоцын чиглэл дэх байрлалаас авсан аж. Наймдугаар сарын 27-нд сансрын уудамд гарахаар төлөвлөөд байгаа судалгааны багийн өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 29-нд авсан нар жаргах үеийн зураг бөгөөд хүний нүдэнд цэнхэр өнгөтэй харагдах ба гурван өнгөөр солонгорон гарч байгаа зургийг авсан байна.
Дээрх зургийг Ангараг гариг дахь NASA-гийн сансрын судалгааны багийн маш нарийвчлалттай дурангийн тусламжтайгаар авсан Ангараг гариг дахь сарны тусгалаар 2006 оны 11 сарын зургаанаас 12 сарын 13 хүртэлх тус гаригийн хөрсний гадарга дээрх өөрчлөлтийг нарийвчлалтайгаар авчээ.
Дээрх зургийг NASA-гийн сансрын уудам дахь судалгааны багийнхан 22 километрийн диаметртэй хонхор газрыг олж илрүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна