Ангарагийн гадаргын зураг

2012 оны 7 сарын 10

Ангарагийн гадаргын зураг
Европын Сансарын агентлагаас гаргасан энэхүү Ангараг гаригийн харагдах байдлыг зургийг гол сансарын хөлгөөс ирүүлсэн байна. Европын Сансарын агентлагийн анх Улаан гариг Ангарагруу аялал хийсэн байна. Энэхүү аялалын сансарын хөлгийн бүрэлдэхүүнд тусгай мэргэшсэн долоон эрдэмтэн багтаж, Ангараг гаригийн агаар мандал, бүтцийн найрлага, геологиос сорьц дээж авч ус байгаа эсэхийг судалж, хайхаар явсан байна. Гол сансарын хөлөгтэй хамт Их Британийн жижиг Beagle 2 газардагч багтсан бөгөөд Ангарагийн гадаргуугаас хад, чулуу болон хөрснөөс сорьц авахаар явчээ. Харин Их Британийн Beagle 2 газардагч Ангараг гариг дээр 2003 оны 12 сарын 25-нд газардсанаас хойш холбоо тасарсан байна. Гэхдээ эрдэмтэд “Тэд хоёр дахиа холбогдох боломжыг хүлээж байгаа.” гэсэн байна.
Энэхүү зураг дээр “НАСА”-гийн Хайгуулын хөлгийн Ангараг гаригаас олдсон төмөрлөг солирыг үзүүлсэн байна. Энэхүү солир нь өөр ямарч гаригуудаас олдож байгаагүй төрлийн солир аж. Энэ солир нь сагсан бөмбөгийн бөмбөгний хэмжээтэй, голдуу төмөр болон никелиэс бүрдсэн байна. Энэхүү холимог нэгдлээс бүрдсэн солирын зургийг 600 нанометр улаан, 530 нанометр ногоон, 480 нанометр цэнхэр өнгийн шүүлтүүртэй панорам маягийн камераар авчээ.
Энэхүү Ангараг гаригийн гадаргуйн стерео зураг дээрх хоёр ухсан ховил нь “НАСА”-гийн Феникс газардагчийн Фениксийн Роботын гаргасан мөр юм. Энэ зургийг Ангараг дээр газардсанаас хойшхи 14 дэхь хоног буюу 2008 оны зургадугаар сарын найманд авсан байна. Энэхүү роботыг “Бяцхан бамбарууш” гэж нэрлэдэг байжээ. Түүнийг Ангараг гаригийн дулаан болон байгалийн хийн гаралтыг судлуулахаар илгээсэн байна.
Энэхүү зураг дээрх эгц эрэг нь Ангарагийн “Echus Chasma”-гийн зүүн хэсэгт оршдог 4000 метр өндөртэй хавцал юм. “Echus Chasma” нь Ангарагийн усны эх үүсвэрийн хамгийн том бүс юм. Энэхүү зургийг өндөх нарийвчлалтай стерео камераар 2008 оны долоодугаар сарын 14-нд авчээ.
Энэхүү зурган дээрх зүслэг нь Ангарагийн “Echus Chasma”-гийн “Valles Marineris”-гийн хойд хэсэгт орших “Lunae Planum” гэх тэгш өндөрлөг газарт байдаг ойролцоогоор 100 километр урт, 10 км өргөнтэй юм. Үүнийг өндөр нарийвчлалтай камераар 2008 оны долоодугаар сарын 14-нд авчээ.
Энэ зураг нь Феникс газардагчаас ирүүлсэн Ангараг гаригийн гадаргуугийн анхны өнгөт зураг юм. Үүнийг Феникс газардагч Ангараг гариг дээр анх амжилттай газардсаны дараа 2008 оны тавдугаар сарын 25-нд авсан байна.
Энэ зургийг “НАСА”-гийн хайгуулийн сансрын аппаратаас ирүүлсэн бөгөөд ангарагийн аварга том мөсөн зоорьны зураг юм. Энэ нь нь жижиг чулуунуудын даар хамгаалагдан хөлдсөн ус ажээ. Энэхүү мөс нь урьд нь эрдэмтэд Ангараг гаригаас олж байсан ямар ч уснаас илүү доод өргөрөгт оршдог байна. Энэ зургийг сансарын хөлгийн газрын өндөр нарийвчлалтай радараас 2008 оны 11 сарын 21-нд ирүүлжээ.
Энэхүү хэд дахин томруулсан зураг нь Ангараг гаригийн Хайгуулын хөлгийн ойролцоох газрын хөрс юм. Энэ зураг дээрх зүйлс нь Ангарагийн” Meridiani Planum”-ны газрын цэвэр элсэн давхаргад цацагдсан бүдүүн ширхэгтэй хатуу биет ажээ. Үүнийг “НАСА”-гийн Калифорни мужид орших Пасадина хотын лаборатори 2004 оны хоёрдугаар сарын дөрвөнд авсан байна. Энэ нь хүний нүдэнд үл үзэгдэх өнгийг ялгах бичил дурангийн зураг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна